Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр утааны голомтод ажиллаж, Баянхошуунд амьдардаг хоёр өрхөөр орсон юм. Хоёр өрхийн нэг нь гэрийнхээ дулаан алдагдлыг бууруулж “Дулаалгын аян” загвар төсөлд хамрагджээ.
Энэхүү төслийн гол зорилго нь иргэдэд дулаан алдагдлыг бууруулах нь ямар үр дүнтэй болохыг ойлгуулж, өдрийн турш гал түлэхийн оронд дулаалгаа сайн хийсэн тохиолдолд түлш бага хэрэглэж, өрхийн зардлаа бууруулах боломжтой гэдгийг ойлгуулах юм.
Төслийн хүрээнд тэд гэр хорооллын нэг ба хоёрдугаар бүсэд амьдардаг 200 орчим айл өрхийн байшин-сууцыг дулаалах ажлыг иргэдийн өөрсдийнх нь санхүүгийн болон хөдөлмөрийн оролцоотойгоор хийж гүйцэтгэжээ.
Ингээд дулаалгын аянд хамрагдсан өрхүүдэд судалгаа хийж үзэхэд өдөрт 2-3 удаа галладаг байсан өрх одоо нэг удаа галладаг болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Утаанаас ангижрахын тулд бид бүгдээрээ зүтгэхгүй бол, Төр засаг дангаараа дийлэхгүй байна. Улаанбаатарыг утаанаас салгахын тулд иргэн бүр ямар хувь нэмэр оруулах вэ, гэдгийг бодох хэрэгтэй.
Хамгийн эхний арга нь гэр орноо сайн дулаалах юм. Сайн дулаалсан өрх бага утаа ялгаруулна гэсэн үг. Түүнчлэн хог хаягдал шатаахаас зайлсхийх хэрэгтэй. Иргэн бүр өөрсдөө утаанаас хэрхэн салах тухай байнга бодож, өөрийн хувь нэмрийг оруулснаар бид ирээдүй хойч үеэ, өөрсдийгөө хамгаална” гэсэн юм.