Сирид ОХУ-ын явуулж буй ажиллагааг олон улсын хамтын нийгэмлэг удаа дараа хатуухан шүүмжилсэн. Үүний сацуу уг ажиллагааны үр дүнд тус улсын цэрэг, дипломатын эзэлдэг жин үлэмж нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Энэ хожлоо хэрхэн ашиглах бол гэж ВВС-гийн тоймч Жонатан Маркус бичжээ.
Башар Асадын дэглэмийг тэсэж үлдэхэд Орос улс тусалсны зэрэгцээ Сири дэх цэргийн оролцоогоо өргөжүүлэв. Гэхдээ олон улсын харилцааны салбар дахь тус улсын эдгээр амжилтыг шинжээчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөнгүй.
Орос улс тус бүс нутаг дахь гадаад гол тоглогчийн байр сууринаас АНУ-ыг шахан гаргалаа. Ингээд Сирийн ирээдүйг тодорхойлох учиртай, Иран, Туркийг багтаасан эвслийг ОХУ удирдаж байна. Саудын Араб хүртэл Кремль рүү зам тавихад хүрчээ.
Сүүлийн 20 жилд хэд хэдэн улсад АНУ, түүний холбоотнуудын явуулсан цэргийн цуврал кампанит ажлаас ОХУ өөрийн гэсэн сургамж авсан. Ойрхи Дорнодын ардчиллын туяа болсон “Арабын хавар”-ыг АНУ холбоотнуудын хамт баяртайгаар хүлээн авсныг Орос түгшин ажиглаж байлаа.
Өнгөрсөн бүх үйл явдлыг тус улс их уруу доройгоор дүгнэж, тэднээс өөрийн гэсэн сургамж авсныгаа Сирид хэрэглэжээ. Сирийн босогчдыг шинэ ардчилсан хэв журмыг уухайлан дэмжинэ гэж ОХУ тооцоогүй байна. Сирид болсон үйл явдлыг Москва тус бүс нутгийг хамарсан тогтворгүй байдлын ээлжит давлагаа төдийгүй Оросын хил даван орж ирэх аюултай хэмээн үзэж байлаа.
ОХУ байдлыг маш ашигтайгаар харж байсан нь чухал юм. Москва өөрийн холбоотон Башар Асадыг дэмжихээр шийджээ. Тиймээс стратегийн зорилгоо хангалттай тодорхой бөгөөд нарийн гаргаж, амжилтад хүрэхэд шаардлагатай хэмжээний цэргийн хүчнийг Сири рүү илгээсэн нь маш чухал юм.
Оросын нисэх болон тусгай хүчин, техник нь Асадын тархай бутархай бөгөөд сул дорой хүчинд найдвартай түшиг тулгуур болжээ. Харин газар дахь хүчнийг нь Ираны дэмждэг “Хезболла” хийгээд шиитийн бусад бүлэглэл дэмжиж байв. Тэд хамтдаа Сирийн нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг дэх “Исламын улс” бүлэглэл болон босогчдод цохилт өгөхөд Б.Асадад тус болжээ. Сирийн Засгийн газрын цэрэг болон тэдний холбоотнууд тус улсын хүн ам суурьшсан томоохон газруудыг хяналтдаа эргүүлэн авч чадсан юм. Тус улсын сөрөг хүчнийг бүрмөсөн дараагүй ч хүч нь үлэмж хэмжээгээр суларчээ.
“Бууж өгөөгүй цөөн тооны босогч үлдсэн бөгөөд тэд хилийн чанадаас тусламж авсаар байна. Гэхдээ бараг бүгд Турктэй залгаа хил дагуу төвлөрсөн байгаа” гэж Оклахамагийн их сургуулийн профессор, Сирийн шинжээч Жошуа Лэндис ярьсан байна. “Ялагдах, эсвэл хувь заяаг нь хэрхэх талаар Турктэй тохиролцох хүртэл тэд Асадыг амар тайван байлгахгүй” гэж шинжээч тэмдэглэжээ.
ОХУ бодитой бодлого явуулан, баримталдаг зарчмынхаа хэм хэмжээний дагуу хөдөлсний үр дүнд “ялалтад” хүрэв. Олонхын үзэж буйгаар ард түмнийхээ эсрэг зэвсэг илгээсэн төдийгүй цэргийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн дэглэмийн талд Орос улс ордог. Зарин болон химийн бусад төрлийн зэвсэг хэрэглэсэн хэмээн олон улсын хамтын нийгэмлэг буруушаахад Сирийн эрх баригчдыг оросууд л хамгаалсан. Тэд өөрсдөө Сирид тэсрэх бөмбөг, пуужин их хэмжээгээр хэрэглэсэн билээ.
АНУ, түүний холбоотнууд Сири болон Иракт цэргийн ажиллагаа явуулахдаа голдуу өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглахыг хичээсэн. Тэр нь мэдээжийн хэрэг энгийн номхон иргэдийн аминд хүрч, цэргийн хэвлэлийн атташегийн хүлээн зөвшөөрөхөөс илүү олон хүнийг заримдаа уст гажээ.
Гэхдээ баримт л бол баримт. Иргэдийнхээ илэрхийлэх үзэл бодлоос санаа зовсон Өрнөдийн цэргийнхэн энгийн номхон оршин суугчдын амсдаг хохирлын хэмжээг аль болох багасгахыг хичээж байна. Оросын эрх баригчдад энэ талаар санаа зовох зүйл үгүй.
Сирид явуулж буй ажиллагаанд Оросын харьцангуй цөөн тооны цэрэг оролцож, бага хохирол амсан, амжилтад хүрч буйгаа олон нийтэд харуулахад л В.Путинд хангалттай байв.
Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Сирийн сөрөг хүчний хувьд бүх зүйл дууссан гэж үү?
“Бүслэлтэд байгаа үед цэргийн ямар нэг ажиллагааг дэмжин явуулах маш хэцүү. Учир нь Сирийн хөршүүд нутаг дэвсгэрээ урьдынх шиг ямар нэг бааз болгохыг хүсэхээ байж” гэж профессор Ж.Лэндис үзэж байна. “Мэдээжийн хэрэг Сирийн сөрөг хүчнийг дэмждэг олон сая хүн одоо дүрвэгч болж, В.Путин, Орос хоёрыг харааж, өрнөдийнхөн Б.Асадын дэглэмийг түлхэн унагахыг хүлээсээр байна. Гэхдээ 100 жилийн өмнөх Оросын цагаан армийнхан шиг тэднийг гайхшрал хүлээж буй” хэмээн Ж.Лэндис хэлжээ.
Орос улс дайнд яллаа, гэхдээ “дэлхийг ялж” чадах уу?
Дипломатын тоглоомд мэдээжийн хэрэг одоо тус улс илүү хөзөртэй болсон. Олон чиглэлээр Москва эхлээд Барак Обамагийн засаг захиргааг ялсан. Сирийн сөрөг хүчнийг нэгтгэж, зэвсэгжүүлэх гэсэн Вашингтоны бүх оролдлого бүтэлгүйтэж, одоо Д.Трампын багийг дөнгөчихөөд байна.
Б.Асадыг түлхэн унагахыг хүсэж байсан Турк зэрэг Вашингтоны холбоотнуудын зарим нь эцсийн дүнд стратегийн хувийн ашиг сонирхлоо хөөхөөр шийджээ. Анкарагийн хувьд энэ нь юуны түрүүнд курдүүдийн ямар нэг бие даасан нэгдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэжээ. Ийм сонирхол нь Анкараг Тегеран, Москватай хамтран ажиллахад хүргэсэн байна.
Д.Трампын засаг захиргаа Ираны өсөн нэмэгдэж буй нөлөөг тогтоон барихын тулд өнөөг хүртэл Сири болон тус бүс нутгийн талаар дорвитой хөтөлбөр боловсруулсангүй. Хөшүүрэг ч тун бага буй. АНУ-ын стратегийн цорын ганц үр нөлөөтэй элемент нь курдийн босогчдыг дэмжин, зэвсэглэх арга л юм.
Жошуа Лэндисийн хэлснээр хэрэв Вашингтон курдүүдийг дэмжсээр байвал Сирийн эрх баригчдад ноцтой бэрхшээл тулгарч, тус бүс нутгийн байдлыг гартаа авах хяналтын хөшүүргийг хадгалж чадах байлаа. Сирийн нефть, хийн орд газруудын дийлэнх хэсгийг хяналтдаа авахад курдүүдэд АНУ тусалсан. Энэ нь дайны дараа улс орноо сэргээн босгоход Б.Асадад их хүндрэл учруулна.
“Хэрэв АНУ Дамаскийг мөнгөгүй орхивол энэ нь тус бүс нутаг дахь Орос, Ираны ялалтыг ямар нэг хэмжээгээр үнэ хүндгүй болгоно. Гэхдээ стратегийн талаар курдүүдийг дэмжвэл
АНУ Турк, Сири, Иракаас харилцааны хувьд хөндийрнө” гэж шинжээч тэмдэглэжээ. Үнэндээ курдүүдийн талаар Дональд Трамп юу боддог нь хараахан ойлгомжгүй байна. Урьд нь мэдээлснээр тэрбээр “Исламын улс”-ыг ялагдсаны дараа курдүүдэд зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж Анкарад амласан байна. Гэхдээ Д.Трамп ингэж мэдэгддэг ч энэ мэдээ нь түүний засаг захиргааны гишүүдийг цочирдуулжээ.
Түүний мэдэгдэл Анкараг тайвшруулах ч курдүүдийн хувьд урвалт шиг. Дамаск курдүүдийн байрлал руу давшихаар болбол зэвсэг нийлүүлэхээ зогсоох тухай Вашингтоны шийдвэр тэднийг Сирийн цохилтын бай болгож мэдэх юм.
Тэрчлэн ОХУ дипломатын хэд хэдэн асуудалтай тулгарна. Хамгийн ойрын ирээдүйд Москва, Анкара, Тегеран гурав холбоотон хэвээр байх боломжтой ч дунд хугацаанд сонирхол нь өөрчлөгдөнө.
Одоо Орост Израиль дарамт шахалт үзүүлж, Сири дэх Ираны нөлөөг хязгаарлахыг шаардаж байна. Дипломатын хувьд израильчууд Москвад дарамт шахалт үзүүлэх боломж бага боловч аюултай гэж үзвэл Сирийн үйл явдлын өрнөлд нөлөөлж чадахаар цэргийн хангалттай хүч бий.
Сирийн ирээдүйн талаарх Оросын бодит төлөвлөгөө тодорхойгүй байна. Гал зогсоох тохиролцоонд хүрч, сөрөг хүчнийхнийг гарын үсэг зуруулах зэргээр Москва хичээнгүйлэн ажиллаж буй.
Гэхдээ энэ нь богино хугацааны тохиролцоо. Хэр удаан тэсэх бол?
Тэмцэж хяналтдаа авсан газар нутгаа хамгаалах хүч Б.Асадад олдох болов уу? Сирид “Хезболла” бүлэглэл болон шиитийн бусад босогч үлдэх үү. Хэрэв үлдвэл тэд Сирийн эрх баригчдын эрх ашгийг хамгаалах уу, эсвэл Ираныхыг уу?
Хэрэв Сирид Оросын олсон амжилтыг ялалт хэмээн нэрлэж болох бол энэ нь төгс биш. Магадгүй Москвад Сирийн талаар өөр төлөвлөгөө бий байх, гэхдээ нарийн ширийнийг хэн ч хараахан мэдэхгүй байна.
Сирийн энхийн үйл явцад нөлөөлөх хөшүүрэг Орост байж л таарна. Жишээ нь, улс орноо удирдах талаар Башар Асадад ямар үүрэг ногдох бол?
Ямар ч байсан В.Путинд ашиглаж болох хэд хэдэн амжилт бий. ОХУ найдвартай холбоотон гэдгээ харууллаа. Оросын цэргийнхэн хилийн чанадад байлдааны нарийн ажиллагаа явуулж чадахаа харуулав. Тус улсын орчин үеийн олон зэвсгийн талбар нь Сири болжээ.
1970 он гарснаас хойш анх удаа Орос улс Ойрхи Дорнодын чухал тоглогч болов. Тус бүс нутаг дахь Москвагийн нөлөө тэр үед уналтад орж байсан бол өдгөө АНУ-ын шат дараагүй бодлогын улмаас өргөжин тэллээ. ax
ОХУ дэлхийн тавцанд эргэн гарчээ. Мөргөлдөөнд оролцогч гадаадынхны буруугаас зовсон сиричүүдийн шаналлыг хашилтад үлдээвэл Сирид өрнөсөн ажиллагааг В.Путиний амжилт хэмээн дүгнэж болох юм.