Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны орой Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогод орсон байж болзошгүй шинж тэмдэгтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.
Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа аж.
Эдгээр иргэнд яаралтай тусламж үзүүлж буй бөгөөд дөнгөж сая Эрүүл мэндийн яамны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.