Утааны эсрэг ээж аавууд ТББ Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугарахыг хүссэн өргөдөл гарган, Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр жагслаа.
Энэхүү жагсаалд оролцогсод "Ж.Бямбадорж дарга аа, иргэдийнхээ эрхийг хамгаалж ажиллаач!", "Ж.Бямбадорж дарга аа, бид гомдолтой байна." "Хэдэн хүнийг алдаж байж Ж.Бямбадорж Та дуугарах юм бэ?", "Та хамраа нээ!", "Та ядахдаа өөрийнхөө уушигны төлөө дуугараач" гэсэн уриа лоозон барьцгаажээ.
Тус жагсаалд оролцсон иргэн Б.Зоригоо:
БУСАД ЭРХЭЭ БҮР МАРТЪЯ. БИД АМЬД ЯВАХ ЭРХЭЭ Л ЭДЭЛМЭЭР БАЙНА
"Би иргэний хувьд, эцэг хүний хувьд энд ирчихээд байна. Үндсэн хуульд бид эрүүл орчинд амьдрах эрхтэй гээд заачихсан. Бусад эрхээ бүр мартчихъя. Монгол хүн амьд явах эрхтэй гэсэн өрөвдмөөр эрх байдаг. Бид тэр эрхээ л эдэлье. Тэр эрхийг маань зөрчөөд байна. Гэхдээ гал түлээд байгаа хүмүүс биш. Гал түлэх байдалд хүргээд байгаа хүмүүс зөрчөөд байна. Тэрний эсрэг тэмцэж байна.
Худлаа ярьж хуурахаа болиоч! Ард түмнээ жаахан ч гэсэн хүндлээч. Ярьсан хэлсэндээ хүрээч. Бид бүгд уушигтай. Удахгүй утаа бүгдэд нөлөөлнө, бүгд хордоно. Тэр үед мөнгө юуг ч аварч чадахгүй шүү гэдгийг эрх бариад байгаа, элдэвлээд байгаа хүмүүс ойлгоосой гэж хүсч байна" гэлээ.
Тэрбээр "бид ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржид бидний эрхийг зөрчөөд байна. Үүнтэй тэмцэж өгөөч. Эрүүл амьд орчинд амьдрах эрхээ эдлэхийг хүсэж байна гэсэн утгатай өргөдөл гаргалаа" гэсэн юм.
Иргэн Н.Золжаргал:
ӨНӨӨДӨР УНТААД МАРГААШ ӨГЛӨӨ НЬ СЭРЭХГҮЙ БАЙХ АЮУЛ НҮҮРЛЭЧИХЭЭД БАЙНА
"Утаа аюулын харанга дэлдэж байна. Би гурван хүүхэдтэй. Өвөл эхэлснээс хойш байнгын ханиад, харшлын өвчинд нэрвэгдэж байна. Хэцүү байна. Хүн болгон утаа гэж ярихаас илүүтэй тэмцээд дуу хоолойгоо хүргээсэй.
Хүн эрүүл амьд явах эрхтэй гэх эрх маань зөрчигдөөд байна. Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч үйлдэл хийхгүй байна. Өнөөдөр унтаад маргааш өглөө нь сэрэхгүй байх аюул нүүрлэчихээд байна. Хотын төвд ийм байхад хотоос гадна утаа ихтэй цэгүүдэд ямар аймшигтай байгаа бол? Тэнд хүүхэд байгаа, хүүхдүүд цэцэрлэгтээ явж байна.
Хүмүүс хөлдөж үхэхгүйн тулд нүүрс түлж л таарна. Тийм учраас өвөл дууссан ч хавар зундаа нүүрс түлэхгүй байх арга хэмжээ авч, бодлогын түвшинд шийдвэр гаргаач гэж хэлмээр байна. Иргэд эрхийнхээ төлөө, үр хойчийнхоо өмнөөс дуу хоолойгоо хүргээч гэж хүсч байна" гэлээ.