ОХУ-ын нийслэл Москва хотноо "Мосэнерго" компанийн ТЭЦ-23 цахилгаан станцийн дулааны шугам задарснаас найман хүн түлэгдэж бэртжээ.
Тус хотын Гольяново дүүрэгт лхагва гарагийн шөнө шугам задарснаас шөнийн хоёр цагт 600 мянган хүний орон байр, 30 цэцэрлэг, 40 сургуулийн халаалт муудсан байна.
Ослын улмаас 900 гаруй орон сууцыг нөөцийн дулаанаар хангаж эхэлжээ.
Гольяново дүүргийн оршин суугчид гэрт нь халуун усгүй болж, халаалтгүй болсон талаар мэдээлсэн байна. Харин станцын удирдлагууд аль болох богино хугацаанд засахыг эрмэлзэж байгаагаа хэлжээ.