ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Gazprom"-ийн Гүйцэтгэх захирал Алексей Миллертэй уулзаж, тус компанийн гүйцэтгэл болон ирэх оны төлөвлөгөөний талаар ярилцжээ.
Байгалийн хийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч "Gazprom" компани ойрын хоёр жилийн зорилтот түвшиндээ хүрэх нөөц бололцоо байгаа талаар мэдэгдсэн байна. Компани энэ онд нийт 470 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн.
Энэ нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн дүн юм. Мөн энэ онд экспорт жилийн дүнгээр 7.7 хувиар өсөх төлөвтэй байгааг онцолжээ. Түүнчлэн ирэх онд дотоодын зах зээлд таван тэрбум шоо метр байгалийн хий нэмж нийлүүлэх боломжтой гэж тооцоолсон талаар уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
П.Эрдэнэням