Цахим аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн шалтгаанаар Касперскийгийн антивирусын программыг Их Британийн Төрийн албанд ашиглахгүй байхыг эрх баригчид зөвлөж эхэлжээ.
Их Британийн Үндэсний Кибер аюулгүй байдлын албаны дарга Кееран Мартин бусад яам, тамгын газарт бичсэн захидалдаа “ОХУ манай цахим аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна, тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл агуулж буй ямар ч компьютер дээр Москвад төвтэй компанийн хөгжүүлсэн антивирусын программ ашиглахгүй байх хэрэгтэй” гэсэн аж.
Сүүлийн хэдэн сарын турш АНУ, Израйлийн эрх баригчид Касперскийг Оросын Засгийн газрын тагнуулын хэрэгсэл хэмээн хэрэглэхээс татгалзах болсон бөгөөд өнгөрсөн есдүгээр сард Best Buy сүлжээ дэлгүүр тэдний бүтээгдэхүүнийг борлуулахаа больжээ.
АНУ-ын эрх баригчид холбооны яам, агентлагуудад Касперский ашиглахыг хориглосон шийдвэр хүртэл гаргасан юм. Харин Касперский аравдугаар сард хөндлөнгийн компаниар шалгуулах хүсэлт гаргаж, эх кодоо дэлгэхийг зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: Engadget