Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчдад орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлэх замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжин ажиллаж байгаа юм.
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас энэ оны аравдугаар сард 16 иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авч байсан бол өнөөдөр 15 иргэн орон сууцныхаа түлхүүрийг хотын даргаас гардан авлаа.
Иргэдэд байрны түлхүүр гардуулах үеэрээ хотын дарга Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, үүнээс үүдэн иргэдийн эрүүл мэндэд учирч буй хор нөлөөг багасгах чиглэлээр онцгой анхаарч, бодит үр дүнд хүрэх, шуурхай ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ өвөл Улаанбаатар хотод байгаа 113 сургуулийн 3520 гаруй анги танхимд, 277 цэцэрлэгийн 1860 гаруй бүлэг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагын 503 хүүхдийн тасаг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 100 гаруй эмчилгээний тасаг нийтдээ 5600 гаруй анги танхим, бүлэг, эрүүл мэндийн байгууллагын тасгуудыг агаар шүүгчээр хангах болно” гэлээ.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ц.Мөнхсүлд,“Юуны өмнө шинэ байртай болсондоо туйлын их баяртай байна. Энэ хөтөлбөр нүдээ олсон ажил болсон. Цаашдаа олон иргэд хамрагдаасай гэж хүсч байна” хэмээв.
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Б.Буянхишиг, “Одоо байгаа газартаа 1982 оноос хойш амьдарч байна. Хотын удирдлагуудынхаа санаачлан хийж буй ажилд хамрагдан, урдчилгаа төлбөрөө төлүүлж, байранд орох болсондоо баяртай байна. Та бүхэндээ талархсанаа илэрхийлье” хэмээлээ.
Би СХД-ийн 31-р хорооны иргэн Р.Түмэн-Эрдэнэ, “Орон сууцанд орох гэж тал бүрээр хөөцөлдөж байсан. Урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж байгаад энэ хөтөлбөрийн талаар сонсоод хөөцөлдөж эхэлсэн. Өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч байна. Энэ ажлыг хэрэгжүүлж байгаа хотын удирдлагууд болон бусад холбогдох хүмүүст талархсанаа илэрхийлье. Хүний амьдрах орчин нөхцөл гэдэг бол маш чухал зүйл байдаг” хэмээн ярилаа.
Нийслэлийн удирдлагын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү сан юм. Үүгээр дамжуулан зах зээл дээр борлуулагдаагүй 15 мянган орон сууцыг эргэлтэд оруулах, иргэдээ хамгийн таатай нөхцөлөөр орон сууцанд хамруулахыг зорин ажиллаж байгаагаа хотын дарга хэлээд, Энэхүү сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудад мөн талархаж байгаагаа илэрхийллээ.
Гэр хорооллын хөгжүүлэх сангийн үйл ажиллагаагаа цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хүлээн авч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.