“Бадрал сан” төрийн бус байгууллагын тэргүүн, шүдний эмч Б.Батбаяртай ярилцлаа. Түүний хувьд нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж 5000 гаруй хүн, тэр дундаа бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаараад байгаа нэгэн.
Жил бүр хүүхдийн шүдний өвчлөл ихэсч, энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай талаар мэргэжлийн эмч нар сануулсаар байна. Гэвч өнөөдрийг хүртэл амны хөндийн өвчлөлийн тоо, хувь хэмжээ нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй.
Тиймээс үүнийг багасгахын тулд шүд угаалтыг зөв, тогтмол болгох үүний тулд үндэсний хэмжээнд хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой хэмээн тэрбээр үзэж байгаа юм. Ингээд түүнтэй амны хөндийн эрүүл мэнд хийгээд өвчлөлийг бууруулахын тулд юу хийх ёстой талаар ярилцсанаа хүргэж байна.
ШҮДЭЭ ЗӨВ, ТОГТМОЛ УГААЖ СУРГАХ НЬ АМНЫ ХӨНДИЙН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХАД ЧУХАЛ
-Юуны түрүүнд танай сангийн үйл ажиллагааны талаар сонирхмоор байна. Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийдэг гэж байсан.
-Манай сан байгуулагдсан цагаасаа хойш сайн дурын, тусламжийн ажлыг хийж байна. Хоёр жилийн турш мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлээд хөдөө орон нутгаар явж иргэдэд тэр дундаа бага насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийдэг. Манай улсад энэ чиглэлийг ажлыг ихэвчлэн гаднын байгууллага хийдэг л дээ. Тиймээс найзтайгаа нийлээд “Монгол хүн монгол хүнийхээ төлөө” гэсэн уриатайгаар яагаад монгол хүн монгол хүндээ тусалж болдоггүй юм бэ гэдэг санаагаар энэ ажлаа эхлүүлж байсан.
Хатуу чихэр нь аманд удаан уусдаг учир тэр хэрээрээ шүдэнд муу байдаг
Өнгөрсөн хугацаанд Хэнтий, Архангай, Завхан, Булган аймгуудын хэд хэдэн сумдад эмчилгээ үйлчилгээгээ үзүүлээд байна. Хөдөө орон нутагт шүдний эмч, эмнэлгийн тоног төхөөрөмж ховор байдаг. Тиймээс хөдөө орон нутаг луу хүрч ажиллахыг зорьдог. Гэхдээ бүх хүнийг үзэж амждаггүй учраас юун түрүү цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг бүгдийг нь үзэхийг боддог юм. Өнгөрсөн хугацаанд нийт таван мянга гаруй хүнд үзлэг, эмчилгээ хийгээд байна.
-Орон нутгийн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл ямар байна вэ?
-Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд шүдний өвчлөл өндөр байна. Хуучин бол хөдөөний хүүхдүүдэд шүдний өвчлөл гайгүй байдаг байсан. Харин хотод хотын захын хүүхдүүдэд шүдний өвчлөл их байдаг байсан бол одоо ялгаа байхгүй болж. Тэгэхээр хот хөдөөд ялгаагүй хүнс, чихрийн хэрэглээ их байна гэсэн үг. Хөдөөгөөр явж байхад сумын дэлгүүрүүдэд 50, 100 төгрөгийн хатуу чихрийг маш их зарж байна. Тэрийг хүүхдүүд их авч идэх юм. Хатуу чихэр нь аманд удаан уусдаг учир тэр хэрээр шүдэнд муу байдаг.
-Шүдний өвчлөл өндөр байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ. Хүнсний хэрэглээнээс эхлээд ярих байх.
-2000-аад оны судалгаанаас харахад шүдний өвчлөл 70 хувь, 80 хувь гээд өсөөд явсан байна. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас харахад манай улсын хүн амд шүдний өвчлөл дандаа 90-н хэдэн хувьтай байна. Шүдний өвчлөл ингэж нэмэгдэж байгаа нь чихэрлэг, нүүрс устай хүнсний хэрэглээ өргөжсөн, нөгөөтэйгүүр хүмүүсийн дунд амны хөндийн цэвэрлэгээ, эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг байгаатай холбоотой.
Мөн хүмүүсийн юманд хандах хандлага буруу байна. Тухайлбал манайхан үнэтэй хувцас, утсанд мөнгө их зардаг хэр нь өөрийн эрүүл мэнддээ зорьж мөнгө зардаггүй. Аль болох үнэгүй үзлэг шинжилгээ, үйлчилгээнд хамрагдах гээд байдаг. Бид эрүүл мэнддээ мөнгө зарах шаардлагатай, хөрөнгө оруулалт хийх ёстой гэх ойлголт бага байна. Бас нөгөө талаас хүн амын дунд ядуурал өсөж байгаа нь нөлөөлж байна.
-Хүүхдийн амны хөндийн өвчлөлд анхаарал хандуулах шаардлагатай болсон талаар ярьдаг болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд ч энэ асуудлыг хөндөж байсан. Энэ талаар тоо баримт дурдвал?
-Намар Японы хэдэн шүдний эмч нар Архангай аймгийн зарим сумуудаар явж үнэгүй үзлэг эмчилгээ хийсэн. Тэдэнтэй уулзахад тухайн үзлэгт хамрагдсан гурван настай хүүхдүүдийн дунд шүдний цоорол 67 хувьтай байна гэсэн дүн гарч. Гадны орнуудад бол насанд хүрсэн хүмүүсийн дунд ч шүдний өвчлөл 67 хувьтай байна гэхэд цочирдохуйц өндөр тоо. Гэтэл дөнгөж шүд нь ургаж байгаа гуравхан настай хүүхдүүдэд шүдний өвчлөл ийм их байна гээд япон эмч толгой сэгсэрч байсан.
Дөнгөж шүд нь ургаж байгаа гуравхан настай хүүхдүүдэд шүдний өвчлөл ийм их байна гээд япон эмч толгой сэгсэрч байсан
Энэ судалгааны дүнгээс улбаалаад манай байгууллагаас амьжиргааны төвшин муу цэцэрлэг сургуулийг судалж байгаад хотын захын нэг цэцэрлэгийг сонгож хүүхдүүдэд үзлэг хийсэн. Тэнд сурч байгаа 58 хүүхдэд үзлэг хийхэд шүдний өвчлөл 64 хувьтай байсан. Тэгэхээр япончуудын гаргасан тэр дүн үнэн байх магадлалтай. Одоо тэр хүүхдүүдийн шүдний өвчлөлийг эмчлээд цаашлаад сургуульд ортол нь үзлэг хийж, шүдний өвчлөлийг нь хянахаар болсон. Ямар ч байсан нэг хэсэг хүүхдүүдэд ч болов амны хөндийн эрүүл ахуйн талаар мэдлэг, зөв дадал туршлагыг суулгахыг зорьж байна.
-Үдийн цайны хөтөлбөрийн дараа хүүхдүүд шүдээ угаах цагийг гаргаж өгье гэж та ярьж байсан?
-Амны хөндий эрүүл бол хоол боловсруулах зам, зүрх судас, үе мөч, бөөр гээд бүх бие эрүүл байх үндэс тавигдана. Эрүүл монгол хүн гэдэг хөтөлбөр чинь уг нь ийм суурь юмнаас л эхлэх ёстой.
Монголын бурхан шашины Буяны далай дэлгэрүүлэгч Содномжамцолин хийдийн тэргүүн лам Б.Мөнхсайхан хоёр сарын өмнө “захын дүүргийн ЕБС-ууд дээр шүдний эмнэлэг, кабинет байгуулаад хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзье. Харин эмнэлгийн зардлаа нөхөхийн тулд тухайн дүүргийн иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлье” гэсэн саналыг тавьсан. Тэгээд бид Хан-Уул дүүргийн гурван сургуулийг сонгож аваад одоо хүүхдүүдээ амны хөндийн үзлэг оношилгоо хийгээд өвчлөлийг нь тогтоогоод явж байна. Үүний дараа тухайн сургуулиудад эмнэлгээ байгуулаад шүдний эмчилгээгээ хийж эхэлнэ.
Энэ төслийн хүрээнд нэгдүгээрт эмнэлгээ байнгын үйлчилгээтэй байлгаж, тухайн сургуулиудын хүүхдүүдийн шүдний өвчлөлийг эмчилж, гол нь амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох явдал юм.
Шүдний өвчлөлийг бууруулахад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол тэр дундаа шүд угаалт их чухал. Шүдээ зөв, тодорхой давтамжтай, байнгын арчилж угааж байхад шүд өвчлөхгүй байх бүрэн боломжтой.
Гадны орнууд шүдний өвчлөлөөс яаж салсан байна гэхээр ерөөсөө хүүхдийг багаас нь шүдээ зөв, тогтмол угаах арга барилд сургасан байдаг. Японд бол хүүхдүүдээ жагсааж байгаад шүдийг нь угаалгадаг. Европын орнуудад хүүхэд заавал оо сойзтой явж байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тэгэхээр ерөөсөө хүүхэд ахуйд нь шүдний арчилгаа цэвэрлэгээ, зөв дадлыг хэвшүүлэх нь чухал. Энэ үүднээс шүд угаалтын цагийг бий болгоё гэсэн зүйлийг санаачилсан. Ямар ч байсан одоо сонгосон сургуулиуд дээр үүнийг хэрэгжүүлээд явж байна. Цаашлаад энэ төслийн ажлыг боловсролын яаманд танилцуулаад, ЕБС-уудын дунд үдийн цайны хөтөлбөр гэж байдаг шиг “Шүд угаалтын хөтөлбөр” гэж албан ёсоор боловсролын хөтөлбөр болгож орон даяар хэрэгжүүлэх саналыг боловсролын яаманд тавина.
Шүдний өвчлөлийг бууруулахад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол тэр дундаа шүд угаалт их чухал
Бага ангийн багш, сургуулийн эмч, болон менежерүүдэд шүд зөв угаалтын талаар сургалт явуулаад энэ хүмүүс нь хүүхдүүддээ зааж өгөөд хянаад явдаг. Гол нь олон хүүхэд шүдээ угаах нөхцөл боломжийг нь сайжруулж өгөх хэрэгтэй. Үүнд нэг их зардал шаардагдахгүй байх. Энэ хөтөлбөрөө 12 сарын дундуур боловсролын яаманд танилцуулъя гээд бэлдэж байна.
-Үдийн цай хөтөлбөртэй адилхан шүд угаалтын цагтай больё оо гэж байна. Сүүлийн үед цэцэрлэгүүд шүдийг зөв угаах арга барилыг их заадаг болсон санагддаг. Гэтэл цэцэрлэг дээрээ овоо хөөрхөн угаагаад сурчихсан зүйлийг нь гэрт нь тэр бүр дадалжуулахгүй байх шиг ажиглагддаг. Энэ талаар эцэг эхчүүдэд мэдлэг, зөвлөгөөг яаж өгвөл илүү үр дүн, хүртээмжтэй байх бол?
-Энэ хандлага байдлыг өөрчилье гэвэл бид нийгэмд хандсан зүйлүүдийг хийх ёстой. Тэгэхээр төрийн бодлогын яамдууд энэ тал дээр бодлого хөтөлбөр эсвэл дүрэм журам боловсруулж нийгэмд хандсан ажлуудыг хийвэл маш үр дүнтэй байдаг. Гэтэл манайд энэ ажил хийгдэхгүй, хэрэгжихгүй байна. Гаднын орнуудын амжилтад хүрсэн байдлыг харахад төрийн бодлогын хүрээнд авч үзэж байж маш хурдтай цэгцэлж чадсан байгаа юм. Гэтэл манайд амны хөндийн эрүүл мэнд гэсэн нэг өгүүлбэр явахаас биш яаж хийх юм, хэн хийх юм, хэрхэн хэрэгжүүлэх юм гэсэн нарийн зүйлүүд нь тодорхой биш байдаг. Манайд энэ ажлыг төрийн бус байгууллага, сайн дурын хүмүүс л хийж байна. Гэвч энэ нь хэсэг бүлэг хүмүүст хүрэхээс биш нийт массдаа хүрч чадахгүй байгаа юм. Тэгэхээр хамгийн хүчтэй хурдацтай хүрэх зүйл бол төрийн бодлого л байдаг.
Хүүхэд төрснөөс 3-5 нас хүртэл шүдний зөв угаалт, арчилгааг заавал хүнээр хийлгэх хэрэгтэй. Ингэж байж хүүхдэд шүдний зөв угаалт дадал суудаг. Тиймээс ээж аав нар болон багш нарт зориулсан энэ талаарх сургалт мэдээллийг өгч байх хэрэгтэй. Үүнд төрөөс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн оролцоо маш чухал.
Одоо багш бэлтгэдэг сургуулиудад амны хөндийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг оруулж өгөх хэрэгтэй. Тэд зөв мэдээлэл, боловсролтой байж эргээд хүүхдүүддээ зөв мэдлэг боловсролыг олгох болно. Тэгж байж зөв үр дүн гарч ирнэ. Түүнээс хүмүүс хальт мулт оо сойзоор угаасан болоод баахан усаар зайлаад түүнийгээ болчихлоо гэдэг. Хэрэв хүүхдэд багаас нь зөв дадал хэвшлийг бий болгочих юм бол том болсон хойноо ч тэр дадлаа алддаггүй. Мөн хандлага нь ч өөрчлөгдөөд эхэлдэг.
ХАТУУ ЧИХРИЙГ ХҮЛХЭЖ БУС ЗАЖИЛЖ ИДЭХ ХЭРЭГТЭЙ
-Гурван настай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, цооролт өндөр байна гэж байсан. Уг нь шүд нь дөнгөж ургаж байгаа хүүхдүүдийн шүд цоо эрүүл байх ёстой байх?
-Монгол хүний дундаж наслалт 65 шүү дээ. Тэгэхээр тэр хүн 65 насална гэж бодоход шүд анх 6 сартайгаас эхлээд ургадаг. Сүүн шүд ургах явц 2 жил. Тэгэхээр 63 жил цаана нь үлдэж байна. Тэгэхэд шүд ургаад дөнгөж нэг жил болж байхад цооролт өртчихөөр үлдсэн жилд тэр хүнд ямар асуудал үүсэх үү ингэж бодохоор маш аюултай зүйл.
-Эцэг эхчүүд “сүүн шүд солигдох юм чинь” гээд нэг их тоодоггүй шүү дээ?
-Ийм зүйл байнга л яригддаг. Сүүн шүд солигдох юм чинь тэр өвдөнө үү, цоорно уу хамаагүй гэдэг ойлголт маш буруу. Мэдээж сольсон шүд солигдох нь үнэн. Шүдний цоорол нь нянгаар үүсгэгддэг халдварт өвчин. Сүүн шүд цоорчхоор тэр нян чинь бусад шүдэнд халдварлагдаад үлдэнэ гэсэн үг. Тэгээд юм идэхэд нян нь цаашлаад дамжиж орж байдаг. Шүдний цооролтыг үүсгэдэг нян чинь зүрх, үе мөч бөөр зэргийг сонгомлоор өвчлүүлдэг. Энэ нян байнга аманд байхаар эдгээр эрхтнүүдийг өвчлүүлж эхэлдэг. Түүнээс гэнэтхэн зүрх бөөр өвчилчихдөг юм биш. Энэ эрсдэлийг хүмүүс мэддэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ амнаасаа хооллодог. Мөн хүүхдүүд аяга халбагаа хоорондоо сольж хэрэглэдэг. Энэ үед нянгийн халдвар дамжиж байдаг.
Сүүн шүдээ эрүүл байлгавал байнгын шүд зөв ургаж, амны хөндий, бие эд эрхтэн эрүүл байх үндэс тавигдана
Түүнчлэн сүүн шүд нь цоороод бүр удчихсан хүүхдүүдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авах болчихдог. Тэгэхээр байнгын шүд ургах зүй тогтол алдагддаг. Ингэхээр заримдаа байнгын шүд ургахгүй эсвэл буруу байрлалтай ургаж шүдний гажгууд үүсдэг. Мөн цоорсон сүүн шүдний нян дөнгөж ургасан байнгын шүдэндээ нөлөөлөөд байнгын шүд нь хурдан цоорох эрсдэл бий болдог. Ийм олон сөрөг талууд байдаг учир сүүн шүдээ эрүүл байлгах юм бол байнгын шүд зөв ургаж, амны хөндий, бие эд эрхтэн эрүүл байх үндэс тавигдана.
-Шүдний эрүүл ахуй, үүнтэй холбоотой эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа юу байдаг вэ, үүнийг хэрхэн засаж, сайжруулах вэ?
-Эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зарцуулах цаг зав анхаарал бага, бас хөрөнгө мөнгөнөөс нь хамаардаг байх. Шүдний нян бактери чихэрлэг зүйлээр хооллоод хүчил болгож ялгаруулдаг. Ингэхээр шүдэнд хүчил наалддаг. Энэ хүчлийг шүд хамгийн ихдээ 30 минут тэсвэрлэдэг. Үүнээс шүд сийрэгжиж эхэлдэг. Гучин минут доторх хүчлийг шүд тэсвэрлэж цоорох аюулгүй байдаг. Харин гучин минутаас илүү үйлчилсэн сийрэгжилтийг нөхөн сэргээж чаддаггүй цооролт үүсдэг. Тэгэхээр хатуу чихрийг хүлхэж идэх нь буруу. Иштэй чихрийг бол хүлхэж идэхээс өөр арга байдаггүй. Энэ нь шүдэнд хамгийн хортой зүйл. Гадны зарим орнуудад чихрийн хэрэглээг багасгах зорилготой чихрийн өдөр гэж байдаг. Долоо хоногийн нэг л өдөр чихэр иддэг бусад өдөр идэхийг нь хориглодог. Ингэхээр хүүхэд багаасаа чихэр бага идэх, чихрийн зөв хэрэглээг сурдаг.
Мөн манайхан шүд цоороод өвдсөнийх нь дараа л эмнэлэгт очдог. Ингээд хүндэрсэн үед илүү их зардал, ачаалал гардаг. Тиймээс хүндрэхээс өмнө 6 сар тутам хүүхдийн шүдийг мэргэжлийн эмчид үзүүлж байх хэрэгтэй. Хэрвээ шүд нь цоороогүй бол цооролтоос хамгаалах түрхэлт гэж байдаг. Үүнийг 6 сар тутам хийлгэж байвал зардал ч бага гарна бас бусад эрсдэлүүд үүсэхээс сэргийлнэ. Мөн хүүхдийг багаас нь тогтмол эмнэлэгт үзүүлдэг болчихвол шүдээ үзүүлэхээс ч айхаа больчихдог. Зарим хүмүүс шүдний эмнэлэгт очиж шүдээ эмчлүүлж үзээгүй хэрнэ шүд нь өвдөхөөр айгаад гээд шүдээ эмчлүүлэхгүй яваад байдаг. Мөн нэг эмнэлэг дээрээ тогтмол очиж үзүүлдэг бол илүү үр дүнтэй байдаг.
Аль болох зөөлөн, хурдан идэх чихрийг л өгөх хэрэгтэй
Шүдээ сойзоор угаасан ч шүдний завсрыг цэвэрлэж чаддаггүй. Тэгэхээр шүд цэвэрлэдэг утсыг хэрэглэж байвал сайн. Хамгийн багадаа 7 хоногтоо нэг, болж өгвөл хоолоо идсэний дараа шүдний утсаар шүдээ цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэхдээ шүдний утсаа 20-30 см хэмжээтэй тастаж аваад шүдээ хөрөөдөх маягаар эргэлдэх хөдөлгөөнөөр цэвэрлэх ёстой.
-Удахгүй шинэ жилийн баяр болох нь. Эцэг эхчүүд аль болох чихэргүй бэлэг өгөхийг боддог ч яаж ийж байгаад л тэр төрлийн бүтээгдэхүүн орчихдог шүү дээ. Чихэр сонгохдоо юуг анхаарах вэ?
-Аль болох зөөлөн, хурдан идэх чихрийг л өгөх хэрэгтэй. Хатуу чихэр, иштэй чихрээс аль болох татгалзах хэрэгтэй. Ер нь бага насны хүүхдэд огт өгөхгүй байвал зүгээр. Ундааны хувьд цэвэр жүүс илүү дээр. Гэхдээ их хэмжээгээр биш. Газтай ундаанаас татгалзах хэрэгтэй. Ер нь бол аль болох хурдан хугацаанд идэж дуусах чихрийг ярьж байгаа болохоос шүдэнд сайн гэсэн чихэр байхгүй гэдгийг бодох хэрэгтэй.
-Чихэр идсэний дараа шүдээ угаах боломжгүй бол усаар зайлчих гэдэг. Энэ үр дүнтэй юу?
-Усаар зайлна гэдэг нь чихэр шүдэнд нөлөөлөх хугацааг нь арай багасгаж өгч байгаа юм л даа. Гэхдээ том хүүхдүүдэд бол ам зайлах уусмалаар зайлж болно.
-Ярилцсанд баярлалаа.