25000 айлыг цахилгаанаар халаана

Б.Эрмүүн GoGo.mn

2017-12-07 14:45 GMT+8

Агаарын чанарыг сайжруулах бүст байрлах эхний ээлжийн 25000 айл өрхийг цахилгаанаар халаах судалгааны ажлын зураг төслийг хийж дуусжээ.

Энэ ажилд нийт 32.5 тэрбум төгрөг шаардах бөгөөд хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгасан байна.

Одоогоор тендер зарлаж, сонгон шалгаруулалтын ажил хийж буй юм. Ирэх он гэхэд таван дүүргийн 23 хорооны өрхийг хамруулах бөгөөд шинээр 4800 айлыг эрчим хүчинд холбох аж.  

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4315 санал өгсөн байна.

Дээшээ