ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдаваатай цагдаагийн алба хаагчдын ёс зүй, хэрэг зөрчилд холбогдож буй байдлын талаар ярилцлаа.
-Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж олны анхааралд байж, цахим орчинд нэлээд шүүмжлэлд өртдөг шүү дээ. Алба хаагчдын ёс зүй, сахилга батыг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого барьж, цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Цагдаагийн байгууллага түүхийн бүх цаг хугацаанд алба хаагчдын сахилга, хариуцлагад анхаарч, хяналт тавьж, сахилгын зөвлөгөөн зохион байгуулж, зохих шийдвэр гарган хэрэгжүүлж ирсэн. Одоо ч зохион байгуулж байна. Алба хаагчдын ёс зүй, зан харилцааны дутагдал, эрүүгийн хэргийг удаан шалгадаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн хэдэн тооны зөрчил сахилгын зөвлөгөөний үеэр байнга яригддаг байсан. Өнөөдрийн байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх асуудал багассан байгаа.
Цагдаагийн байгууллага 1993 онд Дотоод хяналт, сахилга, ёс зүйн нэгжтэй болж, дотоод хяналтын бүх үйл ажиллагааг зохион байгуулж байсан бол 2006 оноос алба хаагчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг давхар анхаарах болсон. Энэ нь алба хаагчдын үүргээ хэвийн, саадгүй явуулах эрх зүйн орчин, материаллаг баазыг бий болгон, нийгмийн баталгааг хангаж өгөхийн зэрэгцээ, тэдэнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохих зөвлөмж хүргүүлэх болсон явдал. Алба хаагчийн аюулгүй байдал, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг хангасны дараа сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх талаар шаардаж, алба хаагчдын дотроос алдаа дутагдлыг нь илрүүлэх, арилгах засуулах ажлуудыг хэрэгжүүлэх суурь болж байгаа. Үүнийг бид цааш нь улам боловсронгуй болгох, эрүүл аюулгүй орчин бий болгохыг зорилгоо болгон ажиллаж буйгаараа шинэлэг юм.
-Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр яг ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бол?
-Аюулгүй байдал гэдгийг байгууллагын гадаад, дотоод орчин нөхцөлтэй холбож ойлгох ёстой. Дотоод орчин нөхцөл гэхээр алба хаагчдын дунд гэмт хэрэг үйлддэг, сахилгын зөрчил гаргах зэргээр дотоод аюулгүй байдалд нөлөөлөх хүмүүсийг хэлж байгаа юм. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас АТГ-т шалгуулахаар өгсөн хэргийн тоо өссөн. Өөрөөр хэлбэл, энэ нь байгууллагын дотоод хяналтаар илрүүлсэн хэрэг өсөж, цагдаагийн байгууллагын дотоодын хяналт шалгалт сайжирсантай холбоотой.
Гадаад аюулгүй байдлын тухайд энэ жил Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэж, алба хаагчдын нийгмийн асуудлын чиглэлээр тодорхой зүйлүүдийг шийдвэрлэсэн. Тухайлбал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, стандарт, барилга байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч эхэлсэн.
Үүний жишээ бол өнгөрсөн арваннэгдүгээр сард НЦГ-ын анги, байгууллагуудын аюулгүй байдалд үзлэг хийж дүгнэлт гаргалаа. Ингэснээр тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ, удирдлагын зүгээс алба хаагчидтай харилцах харилцаа, ажлын байрны талаар тулгарч буй, зайлшгүй анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ авч байна.
Цагдаагийн байгууллага дотооддоо тавих хяналт шалгалтаа үе шаттай явуулдаг учраас алба хаагчид холбогдож буй хэрэг, зөрчил жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарсан.
-Цагдаагийн албанд ажиллах хүмүүст тавих шаардлага хэр зэрэг өндөр байдаг вэ?
-Цагдаагийн албанд орж ажиллах хүнд тавигдах шаардлага цаг үеэ дагаад улам өндөр болсоор байгаа. Хуучин биднийг цагдаагийн албанд орж ажиллахад заавал дээд сургууль төгссөн байна гэсэн шалгуур байгаагүй. Харин бие бялдар, гурван үеийн намтар, цэргийн алба хаагаад ирсэн хүмүүсийг л ажиллуулдаг байсан. Одоо манай цагдаад дээд сургууль төгсөөгүй нэг ч алба хаагч байхгүй. Мэдээж цагдаагийн албанд орж ажиллахад сонгон шалгаруулалт зарлаад хууль эрх зүй, бие бялдар, эрүүл мэнд болон бусад олон шалгалтыг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Тэгээд сүүлийн нэг жилийн хугацаанд захиргааны ямар нэгэн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаагүй байх нь маш чухал шалгуур болдог.
Цагдаагийн алба хаагчид санаатай гэхээсээ илүү санамсаргүй байдлаар зөрчил гаргах тохиолдол олон.
-Иргэд цагдааг алдах ёсгүй гэж үздэг. Хүн л юм чинь алдаа гаргах тохиолдол бий. Алдаа дутагдалгүй ажиллах чиглэлээр урьдчилан сэргийлэх бодлого барьж ажиллаж байна уу?
-Цагдаагийн алба хаагчид санаатай гэхээсээ илүү санамсаргүй байдлаар зөрчил гаргах тохиолдол олон. Энэ оны эхний 10 сарын байдлаар сахилгын 967 зөрчилд 988 алба хаагч холбогдсон. Тухайлбал, цагдаагийн алба хаагч согтуу иргэнд үйлчилгээний стандартын дагуу цол, нэр албан тушаалаа хэлээд ёсолж харилцахад харааж, зүхдэг явдал байнга тохиолддог. Үүнээс болж маргаан үүснэ. Иргэд гол төлөв цагдааг л буруутгадаг юм. Иргэний ёс зүйгүй авирлаж байгаа үйлдлийг нь хасаад цагдаагийн ажилтан өндөр дуугаар шаардлага тавьсан, тэвчээр алдаж зандарсан хэсгийг нь цахим орчинд нийтэлж байна шүү дээ. Энэ нь цагдаагийн алба хаагчдыг бүхэлд нь харлуулсан сөрөг үзэгдэл болж харагддаг.
Энэ байдлын цаана цагдаагийн байгууллагаас эерэг хандлага бүхий олон арга хэмжээг авч байгаа. Цагдаагийн албаны шинэчилсэн хуулиар зөрчил, дутагдал гаргасан алба хаагчдад ёс зүйн сургалт явуулах, алдаа дутагдлаа засаж, сайн ажилласан алба хаагчийг тодорхой шалгуурыг үндэслэн сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө хүчингүй болгох зохицуулалт оруулж өгсөн. Энэ хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн байгуулсан онцгой гавьяа, гаргасан зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан шийтгэл ногдуулсан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно” гэж заасан нь сахилгын зөрчил гаргасан алба хаагч дахин зөрчил гаргахгүй байх, ажлын амжилтаараа хугацаанаасаа өмнө сахилгын шийтгэлгүйд тооцох боломж олгосон нь ажилтнууд гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийж, ажлын амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэж үзэж байна. Энэ арга хэмжээ нь алба хаагчдад маш их урам зориг өгсөн.
Өмнө нь цагдаагийн албанд эргэж авахгүй, олон жил болох зэргээр хүнд байсан л даа. Нөгөө талаар алба хаагчийн гадаад аюулгүй байдлыг хангах томоохон ажил болж байна. Цагдаагийн алба хаагчид хаана болж бүтэхгүй юм болж байна, тэнд л дуудлага мэдээллээр очиж ажилладаг чиг үүрэгтэй. Өөрөөс нь шалтгаалахгүй ямар нэг асуудалд орох тохиолдол байдаг юм шүү дээ.
-Эдгээр арга хэмжээний дараа ямар үр дүн гарч байна даа?
-Үүний үр дүнд сүүлийн гурван жилд цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал 20 хувиар буурсан. Хэдийгээр алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа ч таслан зогсоогдохгүй байгаа нь үнэн. Засгийн газраас сахилга хариуцлагыг чухалчлах үүрэг чиглэл өгсөн. Бид цагдаагийн байгууллагын харьяа 60 гаруй алба, газар, хэлтсийн ажилтнуудын сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт хийж, тухайн нэгжид зайлшгүй хэрэгжүүлэх асуудлаар зохих үүрэг өгч, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна. Шалгуурыг даваад, цагдаад тогтвортой, тэвчээртэй үүрэг гүйцэтгээд ажиллана гэдэг бол эр зориг. Нэр төртэй, сайн ажиллах юм бол цагдаа сайхан алба шүү дээ.
-Цагдаагийн алба бол залуу хүний хийх ажил шиг санагддаг. 50 хүрээгүй цэргийн тэтгэвэрт гарч байна. Ажил албаных нь онцлогт тохирсон ямар шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөв?
-Манай алба хаагчид тэтгэвэрт гараад ихэвчлэн харуул хамгаалалтын албанд л ажилладаг. Алба хаагчдаа, тэр дундаа цэргийн байнгын тэтгэвэрт гарах гэж байгаа ажилтнуудыг өөр чиглэлийн ажил хийх, боловсрол эзэмшүүлэх, сургаж дадлагажуулах, сэтгэл зүйтэй нь ажиллах чиглэлээр цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, тэдэнд иргэнших чиглэл рүү хандсан сургалт явуулах гэж байна. Замын болон хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг офицер, цагдаа нар тэтгэвэрт гараад юу хийх вэ гэдэг нь том асуудал болсон. Үүнд бид анхаарч, тодорхой ажлыг эхлүүлнэ.
-Зөвхөн алба хаагчдын төдийгүй удирдлагуудын зан харилцааны талаар олон нийтийн цахим хуудас, сонин хэвлэлд янз бүрээр бичдэг. Хэр үнэний ортой байдаг бол?
-Бид иргэний гомдол, мэдээлэл, сонин хэвлэлд нийтлэгдсэн материалуудын мөрөөр шалгалт тогтмол хийдэг. Ялангуяа, цагдаагийн байгууллагад удирдах алба хаших нь амаргүй л дээ. Энэ олон эрчүүдийг нэг шугаманд үүрэг чиглэл өгч ажиллуулах нь удирдагчаас ур чадвар, ухаан шаардсан ажил. Сайн ажилласан нэгнийг нь шагнаж урамшуулан, сахилга хариуцлага алдсан хүмүүст нь арга хэмжээ тооцож ажиллах журмынхаа дагуу л ажилладаг. Цаашид ч тэгж ажиллана.
Бид удирдах албан тушаалтнуудынхаа үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмаараа хяналт шалгалтыг удирдлагын түвшинд ч байнга зохион байгуулдаг. 126 тусгай дугаарын утсанд цагдаагийн ажилтнуудын авлига, албан тушаалтай холбоотой гомдол, мэдээлэл байнга хүлээн авч, холбогдох шалгалтыг явуулж, бусад хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг байсан бол одоо алба хаагчийн ёс зүйтэй холбоотой дуудлагууд зонхилон ирдэг болсон. Энэ оны эхний 11 сарын байдлаар удирдах 12 албан тушаалтан үйл ажиллагааны болон сахилга, ёс зүйтэй холбоотой зөрчилд холбогдсон. Үүнийг бид шалгаж шийдвэрлэсэн байгаа.
Мөн энэ онд цагдаагийн байгууллагаас “Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах” гэсэн зорилт дэвшүүлж ажиллалаа. Бид дотоод үйл ажиллагаагаа зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж баталсан. Энэ нь ч цаашид үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
-Уул уурхайн хууль бус олборлолт явуулж буй компаниудыг хаацайлдаг гэж орон нутаг болон төвийн цагдаагийн байгууллагын нэгжийн дарга нарын нэр яригдах болсон. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хууль бусаар олборлолт явуулдаг зарим хүнтэй ярилцахад цагдаагийн алба хаагчид уул уурхайнхныг хамгаалдаг гэдэг. Энэ талаар шалгаж байгаа юу?
-Цагдаагийн дарга гэлтгүй алба хаагчид ч энэ асуудлаар хардалтад их өртдөг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр суурилж байна. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бүс нутгийг хариуцан ажиллаж буй цагдаагийн байгууллага, албан тушаалтан, ажилтнуудыг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт хийдэг иргэдтэй ашиг сонирхлын хувьд нэгдэж, тэдний талд үйлчилдэг гэх хардлага иргэдийн дунд сүүлийн жилүүдэд ихээхэн төрөх болсон. Бид нийгэмд үүсэж буй асуудлыг шалгаж тодруулах чиглэлээр тодорхой төлөвлөгөөний дагуу шалгалтын ажиллагааг хийж байна. Одоогоор үүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон алба хаагч байхгүй.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр суурилж байна.
-Эрүүгийн хэрэгт холбогдон, ял шийтгүүлж байсан иргэн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа тухай мэдээлэл байдаг. Үүнд хэрхэн хяналт тавьдаг бол?
-Энэ асуудалд хяналт тогтмол тавьж ажилладаг. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн тоо бүртгэлийн цахим болон архивын санг цагдаагийн байгууллага хөтөлж лавлагаа өгдөг. Шүүхээс ял шийтгүүлсэн хүмүүсийн мэдээллийг тухай бүр ирүүлдэг тул үүний дагуу санг баяжуулж, хяналтаа хэрэгжүүлдэг гэсэн үг.
2017 оны гуравдугаар сарын 2-ноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны шинэчилсэн хуулийн 66.2-т хуулийн маш тодорхой зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалт хийснээс хойш урьд нь гэмт хэрэгт холбогдсон гурван алба хаагчийг ажлаас халсан. Цаашид ч бид энэ хуулиа дагаж мөрдөнө.
-Цагдаагийн алба хаагчдыг авлигад өртөх эрсдэлтэй гэж үздэг. Үүнд хэрхэн анхаарал тавьж, ямар арга хэмжээ авдаг вэ?
-Иргэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг авлигад өртөмтгий гэх яриа бий. Цагдаагийн төв байгууллагаас нийт цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийг хууль тогтоомж, алба хаагчийн сахилга, ёс зүй, зөрчил, авлига, хээл хахууль, хүнд сурталд өртөж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ЦЕГ-ын 126 тусгай утсаар гомдол, мэдээллийг 24 цагаар хүлээн авдаг.
АТГ, ЦЕГ-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажил зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий алба хаагчдаас холбогдох мэдүүлгийг хуулийн хугацаанд шинэчлэн гаргуулж, АТГ-т хүргүүлдэг. Ер нь энэ асуудлаар манай цагдаагийн байгууллага нээлттэй ажиллаж байгаа гэж хэлж болно.