MNBA Үндэсний лигийн улирлын гурван тоглолт МҮЭСТО-нд явагдлаа. Эхний зургаа дараалан хожоод байсан Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид баг болон Увс Нуур багуудын тоглолт байлаа. Энэ тоглолтод өмнөх тоглолтуудыг өнжөөд байсан Увс Нуур багийн тоглогч Ц.Баянмөнх багтайгаа эргэн нэгдсэн байсан юм. Тоглолтын эхний хагас тун тэнцүү буюу 36-40-н харьцаатай Увс аймгийн багийн дөрвөн онооны илүүтэй өндөрлөсөн юм. Гэхдээ гуравдугаар үед Архангай Алтан Дорнодын Дайчид онооны давамгай байдлыг өөрсдийн талд шилжүүлж, улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед гайхалтай тоглолтыг үзүүлж байснаар 84-70-аар хожил байгууллаа.
Тоглолтын турш Архангай Алтан Дорнодын Дайчид багийн залуу тоглогчид сайн тоглолтоо гаргаж байсан юм. 3х3 Дэлхийн лигийн аварга О.Энхбаатар 23 оноо, 6 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол А.Энхбаясгалан 12 оноо, 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, Г.Баттөр 12 оноо, Э.Гантөмөр 11 оноо авлаа. Харин Увс Нуур багаас Ө.Мөнхбаяр 19 оноо, 10 самбар авч дабл дабл хийсэн бол Г.Болд болон Ц.Баянмөнх нар 10 оноог авсан байна.Ийнхүү MNBA Үндэсний лигийн өмнөх жилийн аварга Архангай аймгийн баг баруун бүсийг ганц ч хожигдолгүй 100 хувийн амжилттай тэргүүлж байна. Дашрамд дурдахад өнгөрсөн жил Эрдэнэт Икон баг 21 аймгийн лигийг хожигдолгүй дуусгаж байсан юм.
Хүчирхэг Шонхорууд ялагдашгүй хэвээрээ
Азийн аваргуудаар манлайлуулсан Ховд Шонхорууд баг улиралд зургаан дараалан ялсан төгс амжилттай байгаа билээ. Тэд энэ удаад гурав дараалан ялаад байсан Баянхонгор Мазаалай багийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний үед Ховд Шонхорууд бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Мазаалай багийн тоглолт сэргэснээр 17-8 гэсэн онооны давуу байдал үүсгэж 33:33 болгож тоглолтыг тэнцүүлснээр эхний хагас өндөрлөсөн юм.
Хоёрдугаар хагас эхлээд Ховд Шонхоруудын үндсэн тавт илт илүүрхсэн тоглолтыг үзүүлж онооны зөрүүг 17 болгож холдуулж, улмаар энэ үр дүнгээ хадгалж явсаар 79-66-аар хожил байгууллаа. Энэ тоглолтод Э.Дөлгөөн 23 оноо,18 самбар, 5 оновчтой дамжуулалт, 7 хаалт өгсөн бол Г.Цэнгүүнбаяр 20 оноо, 9 самбар, Баярсүрэн 15 оноо, 7 самбар авлаа. Баянхонгор Мазаалай багаас С.Баасандорж 26 оноо, 4 самбар, М.Даваадорж 13 оноо, Б.Мөнхбат 10 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийлээ.
Сүхбаатар аймаг ээлжит хожлоо авлаа
Сүүлийн тоглолт Сүхбаатар болон Дархан-Уул аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Сүхбаатар аймгийн баг илүү тоглолтыг үзүүлж байсан юм. Гэхдээ шийдвэрлэх үеийн төгсгөлд Дархан Бурхантын Буганууд баг онооны харьцааг ердөө гурав болгож ойртуулсан ч оноог тэнцүүлэх боломжтой довтолгоон дээр бөмбөг алдалт хийснээр 87-93-аар Сүхбаатар аймгийн баг хожил байгууллаа.
Сүхбаатар аймгийн самбарын тоглогчид тоглолтын турш гайхалтай байж будагтай талбайгаас хэрэгтэй оноонуудыг авч байсан юм. Мөн багийн хамгаалалт тоглолтын турш гайхалтай болж байсан юм. Энэ тоглолтод Сүхбаатар аймгийн баг хамгийн ихдээ 24 оноогоор тэргүүлсэн бол Дархан Бурхантын Буганууд баг нэг оноогоор л илүү гарсан байна.
Мөн 37 минутын турш Сүхбаатар аймаг илүү тоглосон бол Дархан Бурхантын Буганууд 10 секунд онооны илүүтэй байсан байна. Энэ тоглолтод З.Энхтөр 17 оноо, 5 самбар, 7 бөмбөг таслалт хийж тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол О.Очирбат 18 оноо, 8 самбар, С.Эрдэнэдалай 16 оноо, 10 самбар, Б.Батзолбоо 11 оноо авсан байна. Харин эсрэг багаас Б.Эрхэс 33 оноо, 5 оновчтой дамжуулалт өгч гайхалтай байсан бол Т.Цогбадрах 17 оноо авлаа.