УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны Улсын төсөвт хэсэгчлэн хориг тавьсан асуудлыг хэлэлцлээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэн бодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан.
2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй.
Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэхэд энэ оны төсвөөс эхлэн онцгой анхаарал хандуулж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болжээ. Төр мөнгөө банкинд байршуулаад өндөр хүүтэйгээр эргүүлж авдаг тогтолцоо ужгирсан. Энэ гажгийг засахаар ажиллаж байна.
Өндөр хүүтэй зээлийг багасгая. Өмнө нь авсан өндөр хүүтэй зээл, үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна. Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна гэж хэллээ.
Энэ асуудлаар гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Ингэснээр ирэх оны төсөвтэй холбоотой Ерөнхийлөгчийн хэт үрэлгэн гэж үзсэн заалтууд хүчин төгөлдөр үйлчлэхээр болов.