Б.Шижирбатад САНАЛАА ӨГЦГӨӨЕ! Ялагч 14-нд тодорно

А.Мишээл GoGo.mn

2017-12-07 22:47 GMT+8

Шийдвэрлэх мөч ирлээ. Таны өгсөн саналаар "Авьяаслаг Азичууд" тэмцээний ялагч тодорно гэдгийг бүү мартаарай. Энэ мөчөөс саналын шугам нээгдлээ!

Энэхүү тэмцээний эцсийн шатанд оролцсон алтан баззерын эзэн Б.Шижирбатад #AGTVote8 гэж бичиж энэ сарын 13-ны 23:59 цаг хүртэл саналаа өгцгөөе. 

Тэрээр өнөөдөр финалын шатанд өөрийн шинэ үзүүлбэрээ үзүүлсэн билээ.

Энэхүү тэмцээний ялагчийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зарлах бөгөөд  ялагч нь 100 мянган ам.долларын эзэн болох юм.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР

ФЭЙСБҮҮКТ #AGTVote8 ПОСТ ОРУУЛЖ САНАЛАА ӨГӨХ

  1. Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг  # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
  2. Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
  3. Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.

ФЭЙСБҮҮК МЕССЕНЖЕРЭЭР САНАЛАА ӨГӨХ

  1. Та Asia's Got Talent-ийн Фэйсбүүк хуудас руу нэвтрэн "Message" товч дээр дарж орно. Эсвэл мессенжерийнхээ хайлтын хэсэгт "Asia's Got Talent" гэж бичээд зурвас бичнэ.
  2. Эхлээд танд “Welcome Message” ирэхэд "Get Started" дээр дараарай.
  3. Танд оролцогчдын зургийг илгээх бөгөөд тэдгээрээс та санал өгөх хүнийхээ зургийг олж “санал өгөх” буюу “vote”  товч дээр дараарай.
  4. Энэ үйлдлийг та дээд тал нь өдөрт 10 удаа давтах боломжтой.

GOOGLE-ИЙН ХАЙЛТЫН СИСТЕМЭЭР САНАЛАА ӨГӨХ

  1. Google.com сайтын хайлтын хэсэгт [Asia's Got Talent vote] гэж бичээрэй. Хэрвээ та Google-ийн хаягаараа хараахан нэвтрээгүй бол Sign in  дарж нэвтэрнэ үү.
  2. Та санал өгөх хүнийхээ зургийг олоод 10 хүртэл саналаа өгч, "Submit votes" дээр дарна уу. Өдөрт  дээд тал нь 10 удаа саналаа өгөх боломжтой. Нэгэнт саналаа оруулсан бол өөрчлөх боломжгүй гэдгийг анхаараарай.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ