Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчин 25, мөнгө 20, хүрэл 15, тав-10, долоо-8, найм-6, ес-4, аравдугаар байр-2, Тивийн аваргад 1-12, 2-10, 3-8, 5-6, 7-4, 8-2 гэх мэт оноог өгөхөөр шийдвэрлэсэн.
Жин тус бүрт хэчнээн тамирчин оролцсон нь энэхүү оноонд нэмэгдэнэ. 2018 оны ДАШТ-д 70 кг-д 40 бөх барилдаад түрүүлсэн бөх 25+40=65 оноо авах юм. ДБНХ ирэх жилийн гуравдугаар сарын 1-ээс чансааг албан ёсоор танилцуулна.
Түүнчлэн чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тбилисигийн Гранпри, Александр Медведийн нэрэмжит ОУТ, Өмнөд Африкийн нээлттэй тэмцээн, эмэгтэй бөхчүүд “Монголиа Опен”, “Клиппан”, БНХАУ, Польшийн нээлттэй тэмцээнүүдээр дэлхийн чансааны оноо олгох юм. Уг тэмцээнүүдэд түрүүлсэн бөх 8, мөнгө 6, хүрэл 4, тавдугаар байр 2 оноо цуглуулна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ирэх жилээс эхлэн чансааны оноо олгох тэмцээнийг туршилтаар явуулж, 2019 оноос бүрэн хэрэгжүүлэхээр шийджээ.