Нэгж Биткойны үнэ яг одоо 17 мянган ам. доллартой тэнцэж байна. Өчигдөр анх удаа 15 мянган ам. долларын босго давсан Биткойн сүүлийн саруудад асар хурдацтай үнэ цэнэ нь өсөж байгаа бөгөөд 2017 он гарснаас хойш нийт 1700 хувиар өсжээ.
Дөнгөж есдүгээр сарын дунд үед 3500 ам. доллартой тэнцэж байсан биткойн нэгдүгээр сард 800 ам. доллар дөнгөж давж байв. Цаашид юу болох нь ямар ч тодорхойгүй бөгөөд олон хүн Биткойныг хөөс эсвэл санхүүгийн пирамид хэмээн ойлгож байна.
Гэхдээ эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас үнэ нь тогтмол өссөн хэвээр байгаа аж. Хэдийгээр Биткойн богино хугацаанд үнэ цэнэ нь их хэмжээгээр өсөж байгаа боловч арван нэгдүгээр сарын 29-ний өдөр цаг хагасын дотор 11 мянган ам. доллароос 9000 ам. доллар болж буурсан тохиолдол бий.
Зарим шинжээчид энэ мэт явдлыг түр зуурын хугацаатай гэж үзэж байгаа бол бусад нэг нь хэзээ нэгэн цагт ингэж үнэ нь буугаад гацна хэмээн анхааруулах болжээ.
Эх сурвалж: Coindesk