Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум “Хэнийг ч орхилгүй хөгжье!” нээлттэй цуглаан өнөөдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.
Мөн Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймаг, Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон сумдад энэ цагт цуглааныг хийх юм.
- Олон улсын хүний эрхийн өдөрт зориулан зохион байгуулж буй цуглаанаар дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд шийдвэрлэх нийгмийн тулгамдсан асуудлуудыг хүний эрхийн өнцгөөс харах, холбогдох хүний эрхийн зөрчлийг тодорхойлж, шийдэх арга замын тухай иргэний нийгмийн байр суурийг таниулах;
- ТХЗ-ын хэрэгжилт хүний эрхийн зөрчлийн шийдлээс хамааралтай болохыг олон нийт, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад ойлгуулахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.