Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн жил хийж хэрэгжүүлсэн ажлууд, ирэх онд зайлшгүй анхаарал хандуулах асуудлыг талаар мэдээлэл өгсөн юм.
2018 онд хорих ангид гарч буй хүний эрхийн зөрчил, хөдөлмөрлөх эрхийн асуудал, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байгаа талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж онцолсон.
Мөн хүний наймаа, хүүхэд алга болж буй хэргүүдэд ч анхаарал хандуулж, хууль гаргах шаардлагатай байгааг тэрбээр хэлсэн.
Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа билээ. Сар гаруйн хугацаа өнгөрсөн ч охины сураг гараагүй байна. Эрээн хотын цагдаагийн газраас охиныг БНХАУ-ын хил нэвтрээгүй гэх мэдээллийг өгөөд буй бөгөөд эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.
Сураггүй алга болж буй хүүхдүүдийн талаар, ямар арга хэмжээ авах ёстой талаар Ж.Бямбадорж,
-Хүүхэд алга болж байгаа асуудлыг анх манай байгууллага 2016 онд гаргаж тавьсан. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.
Хүний наймаатай тэмцэх хууль гарснаас хойш хүүхэд хилээр гаргах асуудал маш чанга болсон. Гэхдээ дахиад шинэ үзэгдлүүд гарч байна. ХЭҮК Замын-Үүдэд нээлттэй хаалганы өдөрлөг хийж, хяналт шалгалт явуулсан. Энэ үеэр хамгийн аюултай нь эцэг эх нь хүүхдээ авч хил гараад хүүхдээ барьцаанд тавьж мөнгө зээлсэн тохиолдол гарсан. Мөн жирэмсэн байхдаа хэвлий дэх хүүхдээ зарсан тохиолдол гарсан. Сэжиг бүхий жирэмсэн эмэгтэйчүүд хил гардаг явдал их бий. Жирэмсэн хил даваад буцаж ирэхдээ ганцаараа ирдэг тохиолдол байна. Энэ тал дээр хууль гаргахгүй бол болохгүй байна. Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх алба шалгах эрхгүй. Бид мэдээлээд л өнгөрч байна. Ирэх онд энэ асуудлаар хуультай болох хэрэгтэй байна.
Хүүхэд ул мөргүй олон хоногоор алга болдог тохиолдол урд нь бараг байгаагүй. Тэгэхээр би хувьдаа магадгүй маш өндөр зохион байгуулалттай юм болчихсон юм биш байгаа гэж бодоод байна. Турк руу 22 настай Гүрж эмэгтэйг чемоданд хийж гаргах гэж байгаад баригдсан хэрэг гарсан шүү дээ” гэсэн юм.