Монголчуудын хамгийн том зовлонгуудын дотор хотын утаа тэргүүлэх байр руу гараад ирлээ. Тэргүүлэх гэснийх дагалдах зовлон гэж байнаа даа. Түүнд нь хөрсний ба усны бохирдол, хог хаягдлын хэрээс хэтэрсэн нөөц, нийслэлдээ багтахгүй болж зам түгжсэн, ажил алсан хагас сая машин, байгаль орчны хайр найргүй доройтол, Туул гол ба гол усны ширгэлт, ажилгүйдэл, ядуурал, шүлхий, мялзан, боом өвчин, ард иргэдийнх нь эрүүл мэндийн эрсдэл, улс төржилт ба төрийн хэт данхайсан бүтэц орон тоо гээд жагсаад байх нь тэр. Бүгдийг нь жагсаах бололцоо сонины нэг нүүрэнд хүрэлцэхгүй.
Хот руу 27 жилийн турш цувлаа. Тасардаггүй ээ
Хотын утаа гэдэг рүү орж ширүүхэн, хурц, өршөөлгүй бичихгүй бол болохгүй болоод үзэг цаасаа агсаж байгаа нь энэ. Би өөрөө нийслэлийн унаган хүүхэд, 1-р 40 мянгатад өсч хүн болсных дуугарахад яадаг юм гэсэн итгэл өвөрлөн бичиж байна.
1992 онд Үндсэн хууль батлахад оролцсон тэр үеийн АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн явсан нэг нөхөр маань хэлж байна: Монголчууд оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэсэн заалт (16-р зүйлийн18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй) оруулсан нь уг нь хотын энэ хүн ард хөдөөгийн сайхан, цэнгэг агаарыг хүсэмжлээд хотоос гараад явчихна, хот хөдөөдөө хүн амаа тэнцүүлчихнэ гэсэн итгэл байснаас тэгсэн юм гэдэг байгаа.
Гэтэл байдаггүй ээ. Эсрэгээрээ. Хаана оршин суух газраа чөлөөтэй сонгох сонголт л Улаанбаатарыг маань алах юм байна даа хэмээн шинэ Үндсэн хууль баталж байх үест миний санаанд буусан, тэр бодолтойгоо явсаар өнөөг хүрч байна. Бүрэн нотлогдлоо.
Хот руу 27 жилийн турш цувлаа. Тасардаггүй ээ. Энэ цуваа л хотын утааг буй болгочихсон юм л даа. Зөвшөөрөлгүй нүүж ирэгсэд олонхи нь гэр хорооллын зах бараадаад “задгай” гэдэгт буучихна. Зөвшөөрөлгүй, бичиг баримтгүй, нийслэлийн хүн болно гэх итгэлгүй. Гэтэл УИХ-ын сонгууль гэж нэг гай, ялангуяа жижиглэсэн мажоритари тойрогт өрсөлдөгчид, ялагчид тэднийг бичиг баримтжуулаад, албажуулаад хотын иргэн болгочихно. Хэдэн зуугаараа биш шүү, хэдэн түмээрээ. Амьдрал гундуу, ажил байхгүй, орлогогүй, өвөлдөө осгож үхэхгүйн төлөө галлаж эхэлнэ. Галласаар галласаар 27 жилийн дараа энэ хотыг өтгөн хар манан утаанд хучаад авах нь тэр.
Болсон процесс ердөө энэ. Утаа ийм дээрээ тулах нээ, нэг арга бодооч ээ гэдгийг 20 жилийн тэртээ нийтлэлдээ бичиж байсан хүн надаас өөр олонгүй дээ. Гэв гэнэт саяхнаас ухаарцгаалаа. Арай энэ 2017 оноос биш байгаа даа? Утааны эсрэг эцэг, эхчүүдийн жагсаал, “Боож үхлээ” жагсаал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Утааны эсрэг урлагийнхан, бусад ТББ-ууд, нийслэл рүү шилжихийг нэг жил хориглох, сурагчдыг нэг сар хичээлд нь явуулахгүй гэх мэт нь саяхны нэг хоёр жилээс өрнөөд эхэллээ. Гэхдээ эд бүгд ялалт байгуулахгүй. Бид чинь өвлийн цагт үр хүүхдээ хичээл сургуульд нь илгээхгүй болтлоо, эрдмийн их өргөө-сургуулиуд нь хаалгаа барьталаа ингэж утаанд дарлуулах гэж?
Хавар цас хайлахаар замхрана. Зун мартагдана. Дараагийн өвлөөс нааш ам ангайхгүй
Энэ янзаараа бол ямар ч үр дүнд хүрэхгүй гэсэн гутранги бодлоо би нуухгүй. Эзэн холбогдогчгүй тэнгэрт суунаглах утаат агаартай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Гэр хорооллынхны толгойг илж долгиноод (инженерийн шийдэл гэх үлгэр ярих гэх мэт) бүр ч үр дүн гарахгүй. Эзэн холбогдогч нь тэд, тодорхой хэлбэл гэр хорооллын монголчууд. Хэрэв эзэн холбогдогчтой нь тэмцэхгүй бол энэ янзаараа дээр доргүй санаа зовинон, элдэв шийдэл хайсаар, энэ жил дунд сургуулиа, хойтон их дээд сургуулиа сар сараар хааж, аргацаасаар байтал 20-30 жил Улаанбаатарын өтгөн хорт манан хэзээ ч арилахгүй, энэ бол миний үзэл бодол.
Гутранги байх өөр нэг шалтгаан: монголчууд хавартай золгоод өдөр уртсаад цас хайлаад утаа замхраад, зун залгаад найр наадам эхлээд үргэлжилсээр намрыг үдэж, одоо утаагаа дахин ярьдаг цаг гэсэн шиг улс төрчид, иргэний хөдөлгөөн, эрүүлийг хамгаалах, төрийн бус байгууллагууд ам шүдээ 11 дүгээр сарын дундаас билүүдээд эхэллээ. Тэгээд өвөлжингөө ярина. Хавар цас хайлахаар замхрана. Зун мартагдана. Дараагийн өвлөөс нааш ам ангайхгүй. Ийм зохиомжоор утааны эсрэг тэмцэл явагдах вий хэмээн би үнэхээр айж байна. Хэрэв ингэвээс лав 20 жил ийм зохиомж үргэлжилнэ.
“Утаатай нь биш ээ, цаад эзэдтэй нь” гээд би ширүүхэн дуугарчихъя. Монгол Улс дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө өнгөн дээр хүрч байж утааны аюулыг мэдэрсэнд нэг талаас хорин хэдэн жилээ тооцоод харамсмаар, харин тийм иргэний зориг гарган томоос том хүчтэй дуугарсан өмнөх Ерөнхийлөгчид бол талархмаар санагдсан шүү. Улаанбаатар хотод хүн амьдрахад аюултай хот боллоо хэмээн тэрээр 2009 онд анх удаа хэлж байжээ. Гэтэл энэ 8 жилд УИХ, Засгийн газар нь дэмжих нь даанч яав даа?
Ноён Ж.Эрдэнэбатын Засгийн газрын өнгөн дээр ийм нэг хороо ажиллаж эхэлжээ. Том дэвшил байсан нь гарцаагүй. “Ерөнхий сайд толгойлсон гамшгийн үеийн онцгой байдлын хороо” гэж. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараахи Зөвлөлт улс нүднээ буух шиг боллоо. Өтгөн хорт утаанд умбасан өнөөгийн Улаанбаатар чинь жижигрүүлсэн Чернобыль болчихоод байгаа бус уу хэмээн тэр хороо хүн ардаасаа шууд бусаар асуусан байж болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөн дээр тэр хороо ажиллаасай л билээ.
Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт үгүй боллоо гэдгийг өмнөх Төрийн тэргүүн 2017 он гараад зоригтой хүлээн зөвшөөрсөн. Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн гамшиг хэмээн шууд нэрлэж билээ. Нэрлэхийн сацуу гэм буруутныг шууд зааж өгсөнсөн. Миний олон жил хүсээд байснаар гэм бурууран нь монголчууд Та нар гээд шууд нэрлэчихсэн. Утаа гаргаж байгаа зуухны ард монгол хүн сууж байдаг, утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол гэж хэлсэнсэн. Бүр яг тэгж хэлсэн байгаа.
“Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй”–ямар гайхамшигтай эшлэл байв аа?
Энэ их гамшгийг төр, засаг 2016 оны өнгөрсөн өвлөөс ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болсон нь том дэвшил. Тэгэхдээ нэгдсэн шийдэлд хүртлээ ихээхэн зүрх зориг шаардсан ажил өрнүүлэх ёстой хэмээн би улам догиож хөөргөж байна. “Ихээхэн зүрх зориг” гэж юуг хэлнэ вэ? Утааны гол буруутан нь монголчууд, утаа таригч нь монголчууд учраас өтгөрүүлсэн хорт утааны 80 хувийг хувийн зуухнаасаа үйлдвэрлэж суудаг гэр хорооллын иргэдийнхээ эсрэг ажиллах зүрх зориг гаргана, тэдэнд өршөөлгүй хандана гэсэн үг шүү дээ.
Монгол гэр, шавар амбаарт суугчдыг өрөвдөх хэрэггүй, тэднийг ичээ, илчил гэж лав өмнөх Төрийн тэргүүн зориглон хэлсэн. Ичтэл нь илчлээд өгөхөөр утаа гаргадаг үйлдлээ зогсооно гэчихсэн. Улаанбаатар хот руу шилжин ирэлтийг хоригло гэж ч хэлсэн. “Улаанбаатарыг нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Тэгээд гамшгийн үеийн онцгой байдлын хороо байгуулж, Ерөнхий сайд ахлах болсон. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй ээ”.
“Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй”–ямар гайхамшигтай эшлэл байв аа? Улаанбаатар руу уриалан дуудахаа боль хэмээн хойш хойшдын улс төрчдөд Төрийн тэргүүн маань тэр үед анхааруулж сэрэмжлүүлжээ. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэе гэдгээр нийслэлийн даац хэтэрснийг багасгая зогсооё гэсэн санаа цухалзжээ. Нэг сая гурван зуун мянга давсан нийслэлийн хүн амыг цөөлье, хөдөө орон нутаг руу нь буцааж илгээе хэмээн Төрийн тэргүүн тун зоригтой уриалж байжээ.
Би энд саналаа нэмэрлэчихье. Нийслэлийн агаарын бохирдолд зарцуулдаг тэр олон тэрбум төгрөгөө хөдөө рүү буцах хүн нэг бүрт, айл өрх нэг бүрт хуваарилаад хөдөө аймаг руугаа нүүх хөшүүрэг болгон, нүүгсдийг “худалдан авах” хэрэгтэй. Эргэж Улаанбаатарт нүүж ирэхээргүйгээр хуулийн зохицуулалт хийж өгнө гэсэн үг. Хэрэв төрөөс мөнгө авч нүүчихээд тэр мөнгөө идэж ууж, үрчихээд эргээд нүүж ирнэ гэвэл ёстой гонж гэтэл нь хуульчилж өгөгтүн!
Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах мэргэн арга бол нийслэлийн газрыг үнэ хаялцуулан худалдаалах явдал байж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийн өртгийг өсгөөд өг. Хэн ч авч чадахааргүйгээр үнэ хүргэ. Энэ бол хялбар биш. Утаа үйлдвэрлэгчдийг нүүж дүрвэтэл нь газраар нь хавчаад өг. Хотжихгүй, соёлжихгүй байвал өршөөлгүй гэдгийг нь мэдрүүлээд өг!
Хорт утаа үйлдвэрлэгчдийг Улаанбаатараас гаргах бас нэг мэргэн арга бол өндөр торгууль. Хорт утаа ялгаруулах гал түлбэл торгууль ногдуул. Түлэхгүй болтол нь, эсвэл Улаанбаатараас дүрвэж гартал нь торгоод өг. Олон удаа торгуулиад ирэхлээр нийслэлээс явахын түүс болно.
Улаанбаатар ирээдүйгүй хот боллоо гэдгийг өмнөх Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрснөөрөө маш том иргэний зориг гаргасан байх. “Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байсан”– энэ ч бас анх удаа түүний амнаас унасан үгс. “Авлига Монголыг муухай харагдуулдаг гэж би хэлж байсан. Утаа ч мөн муухай харагдуулж байна. Тиймээс бүгд утааны асуудалд сэтгэл гарган хандах хэрэгтэй”- Ц.Элбэгдорж.
2017.10.23-ны шинэ мэдээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Төрийн ордны Их танхимд зохион байгуулжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга утааны эсрэг (хэрэг дээрээ утаа таригчдын эсрэг) бүр ч хүч оруулсан шинэлэг дүгнэлтээ хэлжээ. Тэрээр:
1990 оноос хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудал нь утаа. Бид өнөөдөр утаагаа шийдэж чадахгүй бол, Улаанбаатартаа амьдрах нөхцөл бүрдэхгүй бол улс орноо удирдаж чадахгүй. Улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа байх гэж бодож байна. Утаагаа шийдсэний дараа бид улс орноо хөгжүүлнэ.
Бид өнөөдөр хөдөөдөө мөнгө цацаж, хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг зогсоож, газаар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй.
Утааны тухай бид олон жил ярьсаар байгаад энэ нь бизнес болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд ямар их мөнгө юунд зарцуулсныг энэ чуулганаар ярих байх. Гадна, дотнын хэчнээн олон сая ам.долларыг утаагүй зуух, нүүрс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулсан бэ гэсэн статистик тоо гарах байх. Энэ тоог бид олон жил ярьсан.
Нийт хүн амын 50 орчим хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Үүнээс 51-ээс илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүүрс түлээд байна вэ гэвэл тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргейжид орох боломж байхгүй. Энэ нь дахиад ядуурал, ажилгүйдэлтэй холбоотой.
Тэрээр шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайдад утаатай тэмцэх хугацаат үүрэг өгчих шиг боллоо. “Дараагийн сонгууль хүртэлх хугацаанд” хэмээн тэрээр 2020 оныг шууд зааж өгчээ. Тэр болтол энэ гурав хүрэхгүй жилд ажилгүйдэл, ядуурал, утаагаа зэрэг зэрэг шийднэ гэсэн сэтгэлтэй Засгийн газар байгаасай хэмээн тэрээр ерөөчихлөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад хэлж байна:
Шөнийн тариф, халаагуур гэх мэт арга ядсан зүйлээр яваад байна. Төрийн бодлого байгаа онохгүй байна. Бид хивсэнцэр, дулаалга, зуух зэргээр шийдэх тухай яриагаа зогсооё. 1.5 сая төгрөгөөр өнөөдөр зуух, дулаалга авах айл байхгүй.
Өнөөдөр ядуурал 66 хувьд хүрсэн. Ажилгүйдэл, ядуурлаас болж өнөөдөр утаа гарч байна. Гол эх үүсвэр нь утаатай биш, ажилгүйдэл, ядууралтай тэмцэх ёстой юм.
Дагуул хотуудыг байгуулъя. Улаанбаатар хот 500 мянган хүн багтахаар анх төлөвлөгдсөн. Ийм олон хувийн машинтай байна гэж тооцоолоогүйгээс зам нь нарийхан. Одоо нэг сая 200 мянгаас нэг сая 300 мянган хүн байна. Дагуул хотуудыг байгуулж, тодорхой нүүдэл гараад газар, хашааны үнэ хумигдаад ирэхээр дахин төлөвлөлт хийж болно.
Эцэст нь утааны эсрэг төр засгаас ийнхүү эрс тэс тэмцлийн зам сонгож байгаа бол, түүнээсээ ухрахгүй гэж байгаа бол, утаа таригч гол буруутан нь монголчууд бид өөрсдөө, утаа таригчид нь гэр хорооллын иргэдийн ихэнхи нь гэж үзэж байгаа бол түүнийгээ ил зарлаад дээр миний бичсэн шиг торгох, хавчих, хөөх, нүүлгэх бүх аргыг хэрэглэх цаг нь болсон. Утааны эсрэг, утаа таригчдын эсрэг зүрх зориг гаргаж, өршөөлгүй хандагтун!
судлаач проф. Олхонуд Баярхүү