ВЕНА. /ТАСС/. Австрийн Вена хотод болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 24 дүгээр хуралдаанд 40 гаруй орны гадаад хэргийн сайд нар хүрэлцэн иржээ. Хуралдааны үеэр гадаад хэргийн сайд нар Украины сөргөлдөөнийг зохицуулах, шилжилт хөдөлгөөний хямралыг шийдвэрлэх, түүнчлэн терроризмтай хамтран тэмцэх талаарх асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.
“Улс орнуудын харилцан итгэлцэлд хямрах хандлага үргэлжилсээр байна. Бид бүх хүч чадлаараа энэ хандлагын эсрэг зогсох хэрэгтэй. Итгэл бүрдүүлэх замаар л аюулгүй байдлыг бататгах боломжтой” хэмээн Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц хэлсэн байна.