БНХАУ-ын Засгийн газар болон олон нийтийн байгууллагууд тус улсын 130 төрөлх хэл аялгуу устаж алга болохоос сэргийлж хадгалж үлдэх арга замыг хайж эхэлсэн байна. Учир нь тус улсын хэлний мэргэжилтнүүд эдгээр хэл аялгууны ихэнх нь устан мөхөж байгаа учраас залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай хэмээн уриалжээ. Нийгэм шинжлэх ухааны академиас саяхан хийсэн судалгаагаар одоогоор 100-гаас бага хүн ярьдаг долоон аялгуу байна. Харин өөр 15 аялгуугаар дунджаар 1000 орчим хүн ярьдаг гэжээ.
Мөн судалгаагаар манж болон хамниган цөөн тооны ахмад настан ярьдаг нь тогтоогджээ. Хамниган хэлийг устахаас сэргийлэх зорилгоор БНХАУ-ын зүүн хойд мужийн Хэйлонжаны бага сургуулийн багш нар хамниган хүүхдүүдэд төрөлх хэл,соёл болон үндэсний бүжгийг нь заадаг байна. Тулгараад байгаа энэ асуудлыг шийдэх зорилгоор 2015 оноос хойш устан мөхөж буй хэлнээс хамгийн багадаа 3000 үг, болон 100 өгүүлбэр цээжлэх хуулийг баталсан.
Харин тус улсын ихэнх том хотод орон нутгийн хэл, аялгаар ярьдаг ч үндсэн хэл нь энэ ард түмний ихэнх нь ярьдаг хан үндэстний мандарин хэл юм. Сүүлийн үед төрөлх хэл нь устан алга болж буй үндэстний иргэд хятад хүнтэй гэр бүл болох нь нэмэгдэж байна. Энэ нь тухайн бага ястныг уусан алга болоход нөлөөлж байгаа ажээ.