Хэрвээ цаг хугацааны машин байдагсан бол би 1985 оны 7-р сарын 13-ны өдөр Лондоны Уэмбли цэнгэлдэхэд очих байлаа. Тэнд 72 мянган хүний өмнө домогт Queen хамтлаг тайзнаа гарч ирэн “Bohemian Rhapsody”, “We will rock you”, “We Are the Champions”, “Crazy Little Thing Called Love” зэрэг сор дуугаа дуулсан. Үзэгчид бүгд хоёр гараа өргөж, орилж хашхирч байв. Тэр богино тоглолт Queen хамтлагийн хамгийн агуу мөчүүдийн нэг болон бидний ой тоонд үлджээ.
Queen хамтлаг домог гэдгийг батлахын тулд хүртсэн шагнал, улиг болсон тодотгол хэлэх нь илүүц биз. Тэд өнгөрсөн 40 жилийн хугацаанд уран бүтээлээрээ өөрсдийгөө хэн болохоо хангалттай баталсан. Үүнд ямар ч эргэлзээ үгүй. Гэхдээ хүн бүр энэ хамтлагийн туулж ирсэн замналыг мэдэхгүй билээ.
Үнэндээ гол дуучингүйгээр тоглолт хийнэ гэдэг хэцүү
Queen 1971 онд анх байгуулагдаж, 1973 онд EMI-тэй анхны дуу бичлэгийн гэрээ хийж, тэр жилдээ “Queen” нэртэй анхны цомгоо гаргасан бол 1974 онд “Queen II” цомгоо гаргаж Их Британи дахь анхны аялан тоглолтоо хийсэн байна.
1975 онд Queen домогт “Hammersmith Odeon”-ы тайзнаа “A Night at the Opera” цомогт орсон “Bohemian Rhapsody” дуугаа үзэгчдийн өмнө анх удаа дуулжээ. Энэ бүтээл гарсан цагаасаа хойш асар их амжилтыг олж, Английн хөгжмийн жагсаалтыг 9 долоо хоногийн турш тэргүүлж, Англи төдийгүй Европ даяар хүмүүсийн сонорт хүрчээ. Хэдэн жилийн дараа Фредди Меркури “Bohemian Rhapsody” дууг “Royal Ballet”-тай хамтран тоглосон ба тухайн үед поп хөгжим сонгодог урлагтай зохицно гэдэг хэний ч толгойд багтахгүй зүйл байв.
Гитарчин Брайн Мэйгийн хувьд хамтлагийн сүлд дуу болох “We Will Rock You”, “The Show Must Go On”-оос эхлээд 20 гаруй дууг зохиосон. Тэр бүх цагийн үеийн шилдэг гитарчдын нэгт зүй ёсоор багтдаг. Харин Рожер Тейлор хамтлагийн бөмбөрчин гэдгээрээ алдартай ч бас дуу зохиолч, гоцлол дуучин аж.
Тэрээр дуу зохиогчийн хувьд хамтлагийнхаа ихэнх цомгийн дууг эмхэлдэг байсан төдийгүй бие даасан цомог гаргаж байсан юм. Сүүлийн 20 шахам жил Брайн Мэй болон бөмбөрчин Рожер Тейлор хамтлагтаа тоглож, дэлхийг тойрон аялаж хийж байгаа билээ.
Queen хамтлагийг Фредди Меркуригүйгээр төсөөлөхийн аргагүй. Фредди нэгэн удаа хэлэхдээ “Би рок од болмооргүй байна. Харин би домог болох болно” гэсэн юм. Тэр хэлсэн үгэндээ ч хүрсэн. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд элдэв гэрэл, бүжигчид хэрэггүй, зөвхөн Фредди өөрөө байхад л хангалттай. Хүн бүр түүнийг хайрладаг байсан, одоо ч хайрласан хэвээр.