Якутск хотод 2012 он гарахын өмнө гадаа хасах 45 хэм болж хүйтэрлээ. Якутск бол Москвагаас 5000 километр зайд орших алс мужийн төв хот. Чухам энэхүү ид хүйтэн цагаар Арсен Томский үнээ 150 хувь өсгөсөн такси үйлчилгээний компанийн эсрэг зарга мэдүүлжээ.
Зарга хийх үндэс энгийн.Таксигаар үйлчлүүлэгч зорчих үнээ өөрөө хэлсний дараа жолоочтой үнэ хаялцах эрх эдлэх. Ийм нөхцөл бүрдэж байж л шударга өрсөлдөөн бий болно. Тэр цагаас хойш зургаан жил өнгөрөхөд Томскийн InDriver хэмээх зорчигч тээвэрлэх мобайл үйлчилгээний программ хангамж ОХУ-д хэрэглээгээрээ зургадугаарт бичигддэг болов. Энэ нь тус улсад такси тээврийн үйлчилгээнд нэг хэсэг хүч түрсэн Uber-ийг шахаж, орон нутгийн компаниуд хүчирхэгжиж чадсаны илрэл юм.
“Бүгд 150-ыг төл гэсэн дүрмээ бусдад тулгагчийн эсрэг нэгдэх замаар бид ажиллагаагаа эхлүүлж байлаа. Өрсөлдөгч маань Яндекс юм уу Uber гэх мэт том компани байхаас үл шалтгаалан газар сайгүй эсэргүүцэл өрнүүлэх ёстойг бид сайн ойлгож авлаа” хэмээн Томский тайлбарлав.
Uber-тай адил үйлчилгээ эрхэлдэг InDriver компанид бэрхшээл мундахгүй. Google-ийн орос хувилбар болох “Яндекс” саяхнаас зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрэхээр чармайж эхэллээ. Uber ч “Яндекс”-тэй хүчээ нэгтгэхээр шийдэв. АНУ-ын компани 170 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босгосон бизнесээ зарж орхиод, ОХУ-ын хайлтын хэрэглүүр хөгжүүлэгчтэй хамтарсан компани байгуулжээ.
Байдал яаж ч эргэлээ гэсэн ОХУ-ын такси үйлчилгээний салбарт шинэ тоглогч нэвтрэх зай байгаад Томский итгэлтэй хэвээр. Ирэх оноос ажиллаж эхлэх “Яндекс”, Uber-ийн хамтарсан компани нийт зах зээлийн ердөө 10-12 хувийг эзлэх юм.
“Компанийн цар хүрээ, газрын зураг, навигацийн үйлчилгээнийхээ ачаар “Яндекс” хэдийнэ зах зээлд ноёлох байр суурьтай болж авсан. Цаашид зах зээл өргөжих тусам энэхүү байр суурь нь улам бэхжинэ. Тэгвэл жижиг тоглогчид яах вэ? Энэ нь тоглогчийн хүчин чадал, үйлчилгээгээ хүргэх авьяас чадвараас л шалтгаална” хэмээн BCS Global Prime-ийн шинжээч Митч Митчелл тайлбарлав.
Оросуудын ихэнх нь хуучин шигээ утсаар такси дууддаг. ОХУ даяар хэдэн зуун такси үйлчилгээний салбартай “Сатурн” болон RuTaxi компани хамтран тус улсад такси үйлчилгээний хамгийн аварга Fasten компанийг энэ зун байгууллаа. Хоёр аваргын нэгдэл шударга өрсөлдөөний хуулд нийцэж буй эсэхийг ОХУ-ын монополын эсрэг алба ирэх сараас шалгана.
Өнгөрсөн аравдугаар сард Fas ten компани нийт 120 хотод 35 сая удаагийн дуудлагад үйлчилснийг тус компанийн Москва дахь OФГ удирдах компанийн түнш Артур Акопян мэдээлэв. OФГ нь Fasten-ийн хувьцааны гол эзэмшигч. Тус компанийн мэдэлд ОХУ даяар 300 мянган жолооч бүртгэлтэй. Харин “Яндекс”, Uber-ийн хамтарсан компанид нийт найман улс дахь 280 мянган жолооч харьяалагддаг юм.
Fasten-ы такси захиалгын 70 хувийг телефон утсаар өгсөн болохыг ноён Акопян тайлбарлаж байлаа. Тус компани интернет программ хангамжийн зах зээлд нэвтрэхийн тулд “Яндекс”-ын бизнесийн загварыг хуулбарлахыг хичээж байна.
Uber-тэй хамтарсан компани байгуулахаас өмнө ч “Яндекс” нь ОХУ-даа интернет хайлтын гол хэрэглүүр, нэр хүндтэй танил брэнд байж ирсэн юм. Fasten компани зорчигч тээврийн үйлчилгээнд сар бүр нэг сая ам.долларын нөхвөр олгох замаар өрсөлдөөнд хүч түрж байна. Тус компанийн орлого өнгөрсөн улиралд 1.7 тэрбум ам.доллар болжээ. Үйлчлүүлэгчдийг талдаа татах үүднээс Fasten компани “Яндекс”-ын гол өрсөлдөгч Mail.ru интернет компанитай санхүүжүүлэх гэрээ байгуулахаар яриа хэлэлцээ өрнүүлж байна. Гэрээ байгуулж чадвал интернет компани нь Fasten-ийн хувьцааны 10-20 хувийг эзэмшинэ.
InDriver-аа бие даан хөгжүүлж, хөрөнгө оруулах саналаас татгалзаж ирсэн Томский ОХУ-ын жижиг компаниудад ч боломж байгааг анхааруулав. Mail.ru компани түүнд мөн хөрөнгө оруулах санал тавьж байсныг яриа хэлэлцээрт ойр эх сурвалж өгүүлсэн юм.
Якутад хамгийн томд тооцогдох интернет компаниа хөгжүүлэхэд тэрбээр хувиасаа таван сая ам.доллар зарцуулжээ. Аварга өрсөлдөгчдийнх нь зарлагатай харьцуулахад энэ нь өчүүхэн тоо. Ердөө “Яндекс”-аас алдагдалтай үйлчилгээг нөхөхөд олгож буй нөхвөр үүнээс хавьгүй их. Гэхдээ л InDriver-ийн программ хангамжийг ОХУ-ын долоон сая хэрэглэгч ашигладаг. Тус компани өдөртөө 200 мянга орчим захиалга биелүүлдэг ажээ.
Өрсөлдөөнд тэсэж гарах гэвэл зардлаа үлэмж танах хэрэгтэйг захирал тайлбарлаж байлаа.
Макс Седдон