MNBA Үндэсний Лигийн улирлын тоглолтууд тун сонирхолтой үргэлжилж байгаа билээ. Улирлын эхний тоглолтод өнгөрсөн улирлын аварга Алтан дорнодын дайчдад хожигдсоноос хойш “босоо” байж 5 дараалан хожил аваад байсан Сүхбаатар Альянс-Тех болон Плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй Баянхонгор Мазаалайнуудын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс л тун өрсөлдөөнтэй тоглолт өрнөж эхний үе тэнцүүхэн өндөрлөсөн юм. Гэхдээ тоглолтын хоёрдугаар үед Баянхонгор Мазаалай багийн залуус алсын зайн шидэлтүүдээ байнд нь тусгаж эхлэснээр найман онооны давамгай байдлыг үүсгэсэн юм.
Энэ үр дүн төдийлөн өөрчлөгдөлгүй явсаар дөрөвдүгээр үеийн сүүлийн дөрвөн минут руу орсон ч энэ үеэс Сүхбаатар аймгийн бүтэн талбайн шахсан хамгаалалт үр дүнтэй болсноор оноог ердөө нэг болгож ойртуулсан юм. Энэ үед Баянхонгор Мазаалай багаас минутын амралт захиалж дараа нь оноог авснаар сэргэлтийг бага зэрэг зогсоож улмаар эсрэг багийн дөрвөөс дээш болгож чадсан юм. Ингээд чөлөөт шидэлтүүдээ найдвартай гүйцэтгэж байснаар 89-84-өөр Баянхонгор Мазаалай баг хожил байгууллаа. Баянхонгор аймгийн багийн ахлагч Б.Мөнхбат тоглолтын турш хамгаалалт, довтолгоонд маш жигд тоглож 17 оноо, 10 самбар гүйцэтгэж дабл дабл хийлээ.
Мөн Мазаалай багийн залуу тоглогчид жигд тоглож С. Баасандорж 14 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт, М.Даваадорж 12 оноо, 3 самбар, 4 оновчтой дамжуулалт, О.Ганзориг болон Г.Сандуйжав нар 10 оноог авлаа.Харин Сүхбаатар Альянс-тех багаас З.Энхтөр 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Батзолбоо 19 оноо, 10 самбар, 4 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, С. Эрдэнэдалай 12 оноо, 13 самбар авч дабл дабл хийлээ. Ингээд Баянхонгор Мазаалай баг улирлын дөрөв дэх хожлоо байгуулсан Сүхбаатар Альянс-Тех баг тав хожиж хоёр хожигдоод байна.
Сэлэнгэ аймаг эхний хожлоо байгууллаа
MNBA Үндэсний лигийн залуу багуудын нэг Сэлэнгэ аймгийн баг энэ удаад Дархан Бурхантын Буганууд багийн эсрэг тоглолтоо хийлээ. Сэлэнгэ аймгийн хувьд анхны хожлоо авахаар талбайд гарсан бол Дархан-Уул аймгийн баг Плей-Оффын байрлалаа баталгаажуулахын төлөө маш чухал тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний үеэс л Сэлэнгэ аймгийн баг илүү тоглолтыг үзүүлж байснаар 84-72-оор хожил байгууллаа. Энэ тоглолтод Сэлэнгэ аймгийн баг хамгийн ихдээ 22 онооны илүү гарсан бол Дархан Бурхантын Буганууд баг ердөө нэг онооны л илүү гарсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн баг 38 минутын турш онооны илүүтэй тоглосон бол Дархан-Уул аймгийн баг нэг минут онооны илүүтэй тоглосон байна. Энэ тоглолтод Сэлэнгэ аймгийн Б.Золбаяр 19 оноо, 7 самбар гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол С. Тилеген 10 оноо авсан байна. Сэлэнгэ аймагт өөр 10 оноо авсан тоглогч байгаагүй ч багаараа маш жигд тоглолтыг үзүүлж Сэлэнгэ аймгийн бүх тоглогч оноо авсан гэдгийг онцлох нь зүйтэй. Харин Дархан Бурхантын Буганууд багаас А.Энхтүвшин 20 оноо, 13 самбар, Э.Нямбаяр 18 оноо, Г.Алтансоёмбо 14 оноо, 9 самбар авчээ.
Хөвсгөл аймаг плей-оффын байраа баталгаажууллаа
MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн дөрөвдүгээр байрт бичигдэж буй Хөвсгөл Нэг-Үе баг өмнөх тоглолтод улирлын анхны ялалтаа аваад буй Завхан аймгийн эсрэг тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний тун тэнцүүхэн өрнөж ердөө нэг онооны зөрүүтэй өндөрлөсөн ч хоёрдугаар үед Хөвсгөл аймаг баг зэрэг илүүрхсэн тоглолтыг үзүүлж бага зэрэг давамгай байдалтай болсон юм. Улмаар энэ үр дүнгээ хадгалж явсаар 74-62-оор хожил байгууллаа. Энэ тоглолтод Хөвсгөл Нэг Үе баг будагтай талбайд 50 оноог авсан бол эсрэг багтаа 32 оноог алдсан байна. Мөн хоёр дахь боломжоор авсан оноо, хурдан довтолгоогоор авсан оноо гэсэн үзүүлэлтүүдээр Хөвсгөл аймаг илүүрхсэн байна.
Энэ тоглолтод Хөвсгөл аймгаас Б.Наранбаатар 13 оноо, 4 самбар, Д.Төгөлдөр 12 оноо, Г.Чинбат 10 оноо авсан байна. Харин эсрэг багаас А.Гансүх 19 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт гүйцэтгэлээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн баг улирлын хоёр дахь хожлоо авч плей-оффын дөрөвдүгээр байраа баталгаажууллаа. Харин Завхан аймгийн багийн хувьд ердөө нэг хожилтой байгаа ч үлдсэн тоглолтууддаа хожиход плей-оффт орох боломжтой байна.