Шинжлэх ухааны академи ОХУ-ын Уралын Холбооны Их сургуультай хамтран ажиллахаар болжээ.
Өчигдөр Уралын Холбооны Их сургуулийн ректор, профессор В.A.Кокшаров тэргүүтэй төлөөлөгчид ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзсан байна.
Уулзалтаар шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр Монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийн залуу судлаачдыг Уралын Холбооны Их сургуулийн магистрантур, докторантурт суралцах, эрдэмтэд болон шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллийг харилцан солилцох юм.
Мөн судлаачдын мэргэжлийг урт, богино хугацаагаар дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарыг хамтран зохион байгуулна.