Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургууль гурван ээлжээр хичээллэж буй. Тэгвэл эдгээр сургуулийн багш, ажилтны илүү цагийн хөлсийг олгоход шаардлагатай байгаа 574.6 сая төгрөгийг сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр болсон талаар БСШУСЯ-аас мэдээлжээ.
Ерөнхий сайд 65-р сургуулийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудад тулгамдаж буй асуудлыг шийдэх үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Л.Цогзолмаад өгсөн.
Өгсөн үүргийн дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна.
Мөн гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсний дагуу Нийслэлийн цагдаагийн газраас энэ сарын 8-нд Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг, Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулсан байна.