Монголын шигшээ багийн тамирчид энэ оны хилийн чанад дахь сүүлийн хамтарсан бэлтгэлээ хийхээр өнөөдөр Япон улсыг зорилоо.
Манай шигшээгийн 11 тамирчин тус улсад 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм.
Гавьяат тамирчин П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Б.Номин, ОУХМ Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Э.Гантуяа, Г.Уртнасан, спортын мастер О.Мөнх-Эрдэнэ, Б.Чимгээ, Т.Ариунзаяа, Б.Болортуяа гэсэн 11 тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарын хамт Наран улсыг зорьсон байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо 2017 онд гадаад харилцаанд онцгой анхаарсан бөгөөд Иранд гурав, Франц, БНХАУ, БНСУ, Японд нэг удаа тамирчдаа хамтарсан бэлтгэлд хамруулаад байгаа аж.