Өнгөрсөн сарын 27-ны өдөр Автовокзалын хойд зам дээр гарцаар гарч явсан охиныг мөргөсөн хэрэг гарсан.
Тухайн ослын бичлэг цахим хуудсаар тарсан бөгөөд 10 настай охиныг мөргөсөн жолооч хэргийн талаар тайлбар өгчээ.
Тухайн үед Spacio маркийн машиныг барьж явсан жолооч 71 настай бөгөөд дөрөвдүгээр ангийн охиноо хичээлээс нь аваад гэр уруугаа явах замдаа Автовокзалын гэрэл дохиотой уулзвар нэвтрэхдээ хараа муутайн улмаас гэрэл ялгаж харалгүй улаан гэрлээр орж, гарцан дээр байсан охиныг мөргөсөн гэсэн тайлбарыг өгсөн байна.
Хараа муутай учраас тэр бүр машин барьдаггүй бөгөөд нэг удаа машин барьж яваад ийм хэрэг болсон гэсэн тайлбарыг өгсөн байна.
Харин охины эцэг эх хүүхдийнх нь биеийн байдал хэвийн байгаа учраас настай хүн хэмээн түүнд гомдолгүй гэсэн байна.
Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тэр дундаа сургууль орчмын бүсэд замын хөдөлгөөний дүрмийг сахиж, анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.