Он гарсаар эхний 11 сарын байдлаар 77903 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж авчээ.
Өдөрт дунджаар 250 орчим хүн яаралтай тусламжийн үйлчилгээ авдаг бөгөөд шинэ жилийн баяр ёслолын үеэр энэ тоо нэмэгдэж 500-600-д хүрдэг байна.
Энэ үеэр согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмтэж, бэртэх нь элбэг аж. Мөн шинэ жилийн баяр хэмээн нэгнийгээ архиар шахаж уулгасны улмаас эрүүл мэндээрээ хохирдог тохиолдол гардаг учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэйг ГССҮТ-ийн Эмчилгээ, тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн хэлж байна.
Тэрбээр “Баяр ёслолын үеэр архи уудаггүй хүнийг шахаж уулгасны улмаас биеэ авч явах чадваргүй болж, хөлдөн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд бий.
Хөл, гараа тайруулах, амь насаа алдсан харамсалтай явдлууд ч гарч байсан. Тиймээс албан байгууллагууд шинэ жилийн баяр ёслолын үеэр нэгнийгээ шахахгүй байх, баяр дууссаны дараа гэрт нь хүргэж өгөх зэрэг арга хэмжээг авч байх хэрэгтэй” гэсэн юм.
Хоёр жилийн өмнө гэхэд шинэ жилийн баяр тэмдэглээд талархлын бичгээ тэврээд гэрийнхээ гадаа хөлдөж амиа алдсан хэрэг гарсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.