Өнгөрсөн шөнө Америкийн Харилцаа холбооны хорооноос 3-2 саналаар интернетийн тэгш эрхийг устгахаас сэргийлж байсан зарлигийг хүчингүй болголоо.
Ингэснээр хувийн компаниуд интернетийг удирдаж эхлэх боломжтой болох юм. Өмнө нь хэрэглэгчид зөвхөн дата хэрэглээндээ мөнгө төлдөг, тодорхой хурднаас сонгодог байсан бол аль сайт ямар хурдаар, аль хэрэглэгч түүнийг нь ямар хурдаар авахыг интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өөрсдөө шийддэг болно.
Үүгээр зогсохгүй хэрэглэгчийн хийж байгаа үйлдэл нэг бүрийг хянах боломжтой болох юм. Хоёр жилийн өмнө энэхүү асуудал яригдаж эхлэх үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Харилцаа холбооны хорооноос интернетийн тэгш эрхийг үгүй хийх ямар нэгэн заалт оруулах эрхгүй болгох зарлиг гаргаж байсан.
Харин эрх баригчид тэр зарлигийг өчигдөр хүчингүй болгож, шинэ журам баталлаа. Шинэ журмын дагуу интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд хүссэн бүхнээ хийж, дата урсгалын хурдыг удаашруулж, хааж, нээж чадах бөгөөд зөвхөн олон нийтэд энэ бүхнийг нээлттэй мэдээлэх үүрэг хүлээнэ.
Хамгийн энгийнээр бодож үзэхэд та Facebook-ийг, Twitter-ийг, Youtube-ийг одоогийн хурдаар биш харин интернетийн үйлчилгээ үзүүлдэг компанийн зарласан хурдаар ашигладаг болох юм. Харин хурд нь их байх уу, үгүй юу гэдгийг сүлжээний компаниуд л шийднэ.