Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Яг энэ үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж буй юм. Нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар оролцож байна.
Энэхүү хэлэлцүүлэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэг, Дамирангийн Энхбатын эгчийн охин Э.Хулан, Дамирангийн Энхбатын эхнэрийн дүү С.Мөнхчимэг, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат нар болон иргэдийн төлөөлөл оролцож буй юм.
ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг хилс хэрэгт гүтгэж, ял өгсөн хүн бол Б.Хурц болох нь үнэн гэж түүний эхнэр Мандах гэдэг эмэгтэй УИХ- д өргөдөл өгчээ. УИХ өнөөг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхгүй дарж байгаа. Хамт ажиллаж байсан хүнээ өөрийг нь шүүмжилсний төлөө хилсээр хэрэгтэн болгосон гэв.
Хохирсон иргэдийн төлөөлөл болж Д.Цогтбаатарын өмгөөлөгч хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Иргэн Цэрэннадмид: Хурц гэдэг хүнийг өмгөөлж, хамгаалдаг шат шатны үеийн шүүх, цагдаагийнхны нэрийг нийтэд зарламаар байна. Тагнуулын газрын дарга хүнийг хэлмэгдүүлж байгаа хүмүүсийг гаргах хэрэгтэй.
Өмгөөлөгч: АТГ, ТЕГ-ын бүхий л хүч хэрэгслийг хууль бусаар ашиглаж, чагнаж чагнах ажлыг хийсэн. Энэ хэргийг төр нууц гэж тамга дарсан учир одоогоор зарлах боломжгүй байна. Үнэндээ энэ хэрэгт төрийн нууцтай холбоотой асуудал байхгүй. Нэр бүхий хүмүүсийн нэрийг хэлж болно. Шүүхийнхэн шат шатанд нь шийдвэр гаргаад, дэвшээд явчихдаг юм.
Ж.Батзандан: Германы иргэн нас барахад Д.Цогтбаатар Монгол Улсад байгаагүй юм байна гэдэг прокурорын дүгнэлт гарсан. Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Германы иргэний үхэлтэй холбож Цогтбаатарыг гүтгэсэн нь энд байгаа прокурорын дүгнэлтээр батлагдаж байна. Хурцын шүүгч Мөнх-Эрдэнэ гэдэг хүн Цогтбаатарыг гурван удаа ялласан гэв.