Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2011 оны судалгаагаар эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 37.0 хувь нь шошгондоо шимт бодис, илчлэгийн талаар ямар нэг мэдээлэлгүй байжээ.
“Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” үндэсний стандарт шинэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.
Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний хууль, стандартад хүнсний бүтээгдэхүүний шошгололтод олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагууд тусгагдсан боловч хэрэгжилт хангалттай биш, зарим аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний шошгололт шаардлага хангахгүй байна.
Тиймээс хүнсний бүтээгдэхүүний шошгололт, шим тэжээлийн мэдээллийн талаар хүнс үйлдвэрлэгчдийнхээ мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтыг олон улсын жишигт нийцүүлэхэд хүнс үйлдвэрлэгчдийн оролцоо, дэмжлэг” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Шошгололтыг олон улсын жишигт нийцүүлснээр хэрэглэгчид эрүүл хүнс сонгон хэрэглэх боломжтой
Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний шошгололт, илчлэг, шим тэжээлийн мэдээллийг бүтээгдэхүүний нүүрэн хэсэгт байршуулан, шошгололтыг олон улсын жишигт нийцүүлснээр хэрэглэгчид эрүүл хүнс сонгон хэрэглэх боломжтой болно.
Дэлхий нийтээрээ халдварт бус өвчний анхдагч эрдсэлт хүчин зүйл болох давс, тос, сахарын хэрэглээг бууруулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа ба Тогтвортой хөгжлийн зорилтод давс, тос, сахарын хэрэглээг 2030 гэхэд 30 хувиар бууруулсан байхаар зорьсон.
Эдгээрт чиглэсэн үр дүнтэй интервенцийг хэрэгжүүлж чадвал Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 19594 хүний амь насыг аварч чадах бөгөөд тухайлбал, давсны хэрэглээг бууруулснаар нас баралтын 50 гаруй хувийг сэргийлэх боломжтой юм гэж НЭМҮТ-ээс мэдээллээ.