Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад хандан асуудал шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлжээ.
Тус нийгэмлэгийн төмөр замын буудал барих зориулалтаар авсан газар ашиглах эрхтэй бүсэд байгаа хууль бусаар, ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулахыг хүссэн байна.
Эдгээр худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэн шилжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглахгүй бол газар ашиглах эрхийг нь хүчингүй болгохыг мэдэгдсэн байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төмөр замын буудал барих зориулалтаар 127230 м2 газар ашиглах эрхийг Улаанбаатар төмөр зам ХНН-т олгосон байна.