БНХАУ-ын Сангийн яамны мэдээлснээр энэ сарын 1-нээс эхлэн тус улс 187 нэр төрлийн барааны импортын тарифаа бууруулсан байна. Ингэснээр татварын дундаж хэмжээ 17.3 хувиас 7.7 хувь хүртэл буурч байна.
Өмнөх гурван удаагийн, хэрэглээний барааны импортын тарифыг бууруулсантай харьцуулахад энэ удаа татварын хөнгөлөлтийг өргөн хүрээнд хамруулан, татварын хэмжээг илүү их бууруулжээ.
Эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан гэх мэт тодорхой бүлгүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор эм тариа, зарим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, шүдний бэхэлгээ, нярайн хуурай сүү, нярайн тэрэг зэрэг бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулсан.
"Төрийн Зөвлөлийн гаалийн татварын хорооны тодорхой хэрэглээний бүтээгдэхүүний импортын тарифын мэдэгдэл"-ээр энэ удаа татвар нь буурсан бүтээгдэхүүний нэр төрөл 187 байна.
Тэдгээрийн дийлэнх нь Хятадын хэрэглэгчдийн гадаадаас ихээр худалдан авдаг бараа аж. Нярайн хуурай сүүний татварыг 20%-иас тэглэсэн, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний гаалийн татвар 10%-аас 5% болж буурсан, кофе чанагч, талх баригчийн гаалийн татварыг 32-оос 10%, 16% -иар тус тус бууруулсан байна.
Сангийн яамны хариуцлагатай ажилтны мэдээлснээр, энэ удаагийн гаалийн тарифын бууралт иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой, гурван том хүрээг хамарчээ.
Нэгдүгээрт, хэрэглэгчдийн онцлогт тохирсон, загварлаг, чанартай, брэндийн хэрэглээний хөгжлийн шаардлагад нийцүүлэн гоо сайхны, үс арчилгааны, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн, гоо сайхны багаж хэрэгсэл, цүнх, гутлын импортын татварыг бууруулсан байна.
Хоёрдугаарт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хэрэглээний түвшнийг дээшлүүлэхэд чиглэж, шинэ хэрэгцээг хангах зорилгоор зарим далайн бүтээгдэхүүн, бяслаг, хатаасан жимс, цахилгаан сахлын машин, кофены машин, ухаалаг суултуур, цанын тоног төхөөрөмж зэргийн импортын татварыг багасгасан.
Гуравдугаарт, эрүүл ахуйн хэрэглээг хєгжүүлэх, эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан гэх мэт тодорхой бүлгүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор эм тариа, зарим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, шүдний бэхэлгээ, нярайн хуурай сүү, нярайн тэрэг зэрэг бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулсан байна.
187 төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг эндээс харна уу.
Мэдээний эх сурвалж: 时政新闻经济参考报