САЙН, СААРЫГ ДАГУУЛСАН ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР

Өнгөрч буй энэ оны эдийн засгийн салбарын хамгийн чухал, томоохон цар хүрээтэй үйл явдал нь Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан явдал байв.
ОУВС-гаас 440 сая ам.доллар, Японы засгийн газраас 800 сая, БНСУ-аас 500 сая, АХБ-наас 1.2 тэрбум ам.доллар зэргээр нийт 3.5 тэрбум ам.долларын гадаад зээлийг таатай нөхцөлөөр авах ерөнхий хэлэлцээрт хүрэв.
Одоогоор ОУВС 118 орчим сая ам.доллар, Японы Засгийн газар 32 тэрбум иенийг (282 сая ам.доллартой тэнцэнэ), АХБ-наас 300 сая ам.доллар шилжүүлээд байна.
Ингэснээр хямралын ирмэг дээр байсан эдийн засаг тогтворжин, хасахаар хэмжигдэж байсан өсөлт 5 хувьд хүрч, төгрөгийн ам.доллартай харьцах үнэ тогтворжин, аажмаар буурч байна. Энэ нь эдийн засгийн гол удирдагч хүч, чиглүүлэгч болох хэрэглэгчид, худалдан авагчид болон хөрөнгө оруулагчдын эдийн засагт итгэх итгэл сэргэснийг батална.
ОУВС-гаас дахин тусламж хүсэх, эсэх талаар өмнөх засгийн үед буюу АН УИХ-д олонх байхад яригдаж эхэлсэн юм. Тус сантай дахин хамтарч ажилласнаар төсвийн алдагдал буурч, төсвийн зардалд тавих хяналт чангарч, улмаас төсвийн сахилга бат сайжирч байна. Гэвч нөгөө талдаа ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэл нэмсэн нь иргэдийн орлогод шууд нөлөөлөх тул эсэргүүцэлтэй тулав.

Өнгөрсөн хоёрдугаар сард G time хэмээх сүлжээний талаар дуудаж эхлэв. Энэ сүлжээнд 12 мянган хүн элссэний 7000 нь Эрдэнэт хотын иргэд байсан юм. Цахим орчинд сурталчилгаагаа идэвхтэй явуулдаг тус компанийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо шалгаад, Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн, цаг борлуулдаг гэх боловч энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ явуулдаггүйг тогтоосон юм.
Бараа худалдаалахгүй атлаа багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлж, өндөр амжилтад хүрнэ хэмээн иргэдийг төөрөгдүүлж байгааг анхааруулав.
Тус компанийн “Автомашины хөтөлбөр” иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй “хууран мэхэлж, ашиг хонжоо олох” зорилготой, хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна.
Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа “Орон сууцны хөтөлбөр” явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.
Тиймээс “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Удалгүй тус компанийн ерөнхий захирал Ж.Маратыг хилээр гарахыг нь хориглосон юм. Энэ үйл явдал иргэд богино хугацаанд, амар хялбар аргаар мөнгөө өсгөх хүсэлтэй ч хуулийн болон санхүүгийн мэдлэггүйгээсээ хохирох эрсдэл байсаар байгааг илтгэв.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын засгийн газар ОУВС-тай урьдчилсан хэлэлцээнд хүрснээ зарлав. Үүнтэй зэрэгцээд хэд хэдэн төрлийн татвар нэмэх нь тодорхой болсон юм.
Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) шатлалтай болгон өсгөсөн хууль хэдхэн хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Гэхдээ энэ хууль дунджаас дээгүүр цалинтай иргэдэд хамаатай. Таны цалин нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний дараа 1 500 000 бол та 10 хувийн ХХОАТ төлөх бол 2 сая төгрөг бол 1 500 мянга хүртэлх орлогодоо 10 хувь, үлдсэн 500 мянгадаа 15 хувийн ХХОАТ төлнө. Ингэснээр нэг ажилтан ямар цалин авахаас хамааран, өөр өөр ХХОАТ төлөхөөр болж байна.
ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй. Хэрэв та нэг сая төгрөгийн цалинтай бол та нийгмийн даатгалын шимтгэлд үндсэн цалингийнхаа 11 хувь буюу 110 мянган төгрөг төлнө. Ингээд үлдсэн 890 мянган төгрөгөөсөө ХХОАТ-т 10 хувь буюу 89 мянган төгрөг төлөх юм. Манай улсын татварын ачаалал бусад улстай харьцуулахад харьцангуй бага. Татвар төлөгчдөд ирэх татварын дарамт, ачааллыг жигд хуваарилах, тэгш шударга байх зарчмыг бий болгох үүднээс шатлал бий болгох нь зүйтэй гэж үзсэн юм.
Татварын хувийг нэмсэн ч хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоо жилийн 84,000 төгрөг байгааг ирэх оны эхний өдрөөс үе шаттай нэмэгдүүлж, дараа дараагийн жилүүдэд 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөг болгоно.
Ингэснээр бидний төлөх ХХОАТ-аас ирэх жил 120 мянга (сард 10 мянга), 2019 онд 160 мянган төгрөг (сард 13 000) чөлөөлөх юм.
ХХОАТ-ыг шатлалтай болгон өсгөсөн нь хэнд хамаатай вэ? Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад 606 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэдний ердөө 11.7 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай. Тэгэхээр энэ бүлэгт л ХХОАТ-ын өсөлт хамаарна.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулж эхэллээ. Улсын төсвийн орлогыг зузаатгах зорилгоор гаргасан энэ шийдвэрийг хөрөнгийн зах зээлийг хөхиүлэн дэмждэг эдийн засагчид баяртайгаар хүлээн авав. Тэд энэ шийдвэрийн улмаас хадгаламжийн эзэд мөнгөө илүү ашигтай хувьцаа, бондод оруулан, улмаар хөрөнгийн захын хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж дүгнэлээ.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар төсвийн орлого энэ онд 43 тэрбум, ирэх онд 67 тэрбум, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр тус тус өсөх юм байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ гуравдугаар улиралд 606.3 мянган ажиллагч хамрагдсан байна. Тэгэхээр манай улсын хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 606 мянга нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд орлогынхоо 10 хувийг төлдөг aж. Тэгвэл ирэх оны эхний өдрөөс буюу яг долоо хоногийн дараа дээрх дүн 11 хувь болж өсөх шийдвэрийг эрх баригчид гаргалаа.
Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын татварын хувь доогуур байгаа мөн улсын төсвийн орлогыг өсгөх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан юм. Зөвхөн ажилтнууд ч биш, ажил олгогчдын сар бүр төлдөг хувийг ч 1 хувь өсгөв.
Үүгээр зогсохгүй НДШ-ийг 2019 онд 0.5, 2020 онд дахин нэг нэгжээр нэмнэ. Ингэснээр 2018-2021 онд 117-293 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэх тооцоог Засгийн газар хийжээ.
2016 онд баталсан, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн чадавхыг тэнцвэржүүлэх зорилгоор ажил олгогчоос тэтгэмжийн даатгалын санд төлөх шимтгэлийг 0.2 нэгжээр нэмэгдүүлжээ. Мөн хэмжээгээр ажил олгогчийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хэмжээг бууруулсан юм. Иймд ажил олгогчийн төлөх шимтгэл даатгуулагчийнхаас 0.2 нэгжээр дээгүүр байдаг.

Урин дулаантай зэрэгцээд иргэдийн авто машин худалдан авах хэрэгцээ нэмэгддэг. Ялангуяа наадмын өмнө машины үнэ өсдөг нь зуны саруудад амралтаа аваад, хөдөө явж алжаалаа тайлах гэсэн хот газрынхны төлөвлөгөөнөөс улбаатай. Иймд хууль боловсруулагчид амжаад татвараа нэмэв. Суудлын автомашины онцгой албан татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэх байсан ч улс төрчид шийдвэрээсээ ухарч, сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм.
Ингэснээр ард түмний унаа гэж нэрлэдэг, Приус машины үнэ дор хаяж нэг сая төгрөгөөр өсөн, Онцгой албан татвар хамгийн багадаа 375 мянгаар өсөв.
Хос тэжээлт (Hybrid), шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинуудад Онцгой албан татвар огт ногдуулдаггүй байсан бол одоо 50 хувиар бууруулан тооцож байна.

Манай улс үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулдаг ч тансаг орон сууцанд татварыг ялгаатай ногдуулдаггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хөрөнгийн үнэлгээнээс 0.6-1.0 хувиар тооцож ногдуулж байна..
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас “орон сууц”-ыг бүхэлд нь чөлөөлснөөр тансаг хэрэглээнд татвар ногдуулах боломжгүй болсон юм. Иймд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, түүнээс дээш талбайтай бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах хуулийн төсөл боловсруулсан. Гэвч дэмжлэг аваагүй, ОУВС-тай хийсэн хэлэлцээрт ч энэ татварыг дурдсангүй.
Мөн авто машины хуучин сэлбэгийн гаалийн татварыг өсгөх саналыг нь ч авч хэлэлцээгүй. Эдгээр татварыг нэмж авснаар жил бүр 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтойг Засгийн газар танилцуулаад дийлсэнгүй. Энэ саналыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Баделхан, Ц.Даваасүрэн болон МҮХАҮТ илт эсэргүүцсэн.
Эдийн засаг өсөхөд л татвар нэмэхээс агшихад татвар нэмэхийг дэмжихгүй гэцгээсэн. Уг нь дээрх татваруудыг авснаар нийт иргэдэд шууд нөлөөлөхгүй, ЗӨВХӨН ТАНСАГ хэрэглээнд илүү өндөр татвар ногдуулах байв. Харин оронд нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг илүүд үзэв.

Өнгөрсөн зургаадугаар сарын 8-нд УИХ-ын чуулганаар Монгол банканд хийсэн шалгалтын дүнд үндэслэн боловсруулан тогтоолын төслийг хэлэлцэв. Шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн зэрэг гишүүд багтсан юм. Тэд шалгалтын явцад
Монгол банк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тогтоон, энэ алдагдлыг хаах боломжгүй гэв. Мөн алдагдал үүсгэсэн өмнөх удирдлагад хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн тогтоолын төсөл боловсруулсан юм.
Дээрх ажлын хэсэг Монгол банк Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүй, тус банкны Нийгмийн хөгжлийн сангаас 4 тэрбум төгрөгийг ажилчдад орон сууц олгох, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолд 0.5 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нэг ажилтанд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэн, хууль зөрчсөн. Төрийг хохиролгүй болгох ёстой гэсэн юм.
Мөн шалгалтаар төв банк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 13 ААН-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан нь ил болсон гэж мэдээлэв. Зээлээ хууль бусаар зарцуулсан 360 тэрбум төгрөгийг 45 ААН-ээр эргүүлэн төлүүлэх, ипотекийн зээлийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэсэн. Энэ дагуу энэ сард Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ өнгөрсөн сард баривчлан шалгаж эхэлсэн ч удалгүй сулласан юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын дүнгээр манай улсын нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71 мянган төгрөгөөр өссөн дүн юм.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оныхоос өсөхөд удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин 84.8 мянган төгрөг, барилгын салбарынх 95.5 мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 124.3 мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 271.4 мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 271.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна.

Оны эхэнд 2500 төгрөгтэй тэнцэж байсан нэг ам.доллар наадмын өмнө, долдугаар сарын эхээр 2350 төгрөгт хүрч урамтай буураад, эргэн өссөнийг дээрх графикаас харж болно. Угаас Америк долларын үнэ өсөхдөө хурдан, буурахдаа удаан байдаг. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд ханш хүчтэй савлах эрсдэл бий болсон цагт л арилжаанд оролцох бодлого баримтлав. Тодруулбал гадаад валютын нөөцөө өсгөхийг зорьсон төв банк байгаа бүх доллараараа төгрөг худалдан авах гэж яарсангүй.
Энэ онд ам.долларын ханш харьцангуй тогтвортой байсан нь дараах хүчин зүйлтэй шууд холбоотой:
Монголбанк арван нэгдүгээр сарын эцсээр 19 тонн алт худалдан авсан нь өмнөх оныхоос 1.5 тонноор илүү байна.
Нүүрс, зэсийн борлуулалт нэмэгдэн, экспортын орлого өсөв.
Гадаадын хөрөнгө оруулалт болон зээл өсөв.
Гадаад валтын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч, 2 дахин өсөв.
Ам.долларын гадагшлах урсгал, гаднаас орж ирсэн урсгалаас бага байв.

Засгийн газар аравдугаар сарын сүүлээр 800 сая ам.долларын шинэ бонд гаргалаа. Анх 650 сая ам.долларын эх үүсвэр татахаар төлөвлөсөн ч хэлэлцээний явцад ийн өсчээ. Өмнөх засгийн үед шинэ бондоор хугацаа нь тулсан, өмнөх бондоо төлөхөөр шийдвэрлэсэн юм.
Шинэ бондын хугацаа 5.5 жил (2023 онд эргүүлэн төлнө), хүү нь 5.625 хувь (анх 6.1 хувь байх урьдчилсан тооцоо байв). Сангийн яам шинэ бонд гаргах төлөвлөгөөгөө олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудад танилцуулах уулзалтыг Лондон, Нью-Йорк, Бостон хотуудад зохион байгуулжээ.
Credit Suisse, Deutsche Bank, JPMorgan шинэ бонд гаргахад Сангийн яамтай хамтран ажилласан байна. Шинэ бондын эх үүсвэрээр “Чингис” бондын (нийт 1.5 тэрбум ам.доллар) эхний төлбөр болох 500 сая ам.доллар болон “Дим Сам” бондыг (160 сая ам.доллар) хүүгийн хамт төлнө. Үлдсэнийг нь буюу (140 сая ам.доллар) гадаад валютын нөөцийг нэмэхэд зарцуулах юм. Хөрөнгө оруулагчид нийт 5.8 тэрбум ам.долларын бонд санал болгожээ. "Гэрэгэ" гэж нэрлэсэн энэ бондын бэлтгэл ажлыг өмнөх Сангийн сайд Б.Чойжилсүрэн гардан хариуцсан юм.
Хамгийн сүүлд буюу 2016 онд Засгийн газар таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын "Мазаалай" бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бонд.

Саяхныг хүртэл манай улсын экспортын орлого дэлхийн зах зээл дэх зэсийн үнээс шууд хамаарч, "Эрдэнэт" үйлдвэр ашигтай эсвэл алдагдалтай ажиллахаас улсын төсвийн сан шууд хамаарч байв. Харин сайн чанарын, илчлэг өндөр, коксжих нүүрсээ урд хөршийн зуучлагчдад худалдах болсноор зэсээс гадна нүүрс Монголчуудын амьдралд томоохон үүрэг гүйцэтгэх боллоо.
Улсын болон хувийн компаниуд урд хөршид нүүрсээ нийлүүлж эхэлтэл агаарын бохирдолд автсан Бээжин манайхаас авах нүүрсний чанарт илүү өндөр стандарт тогтоов. Төд удалгүй буюу энэ оны долдугаар сард нүүрсний экспортод дипломат хориг тавьж, нүүрс тээврийн ачааны машинууд хууль бус бараа хил нэвтрүүлж байна гэв. Ингэснээр хил нэвтрүүлэх машин цөөрч, Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт хүртэлх авто зам дээр 140 км урт машины цуваа бий болов. Энэ сарын 20-ны байдлаар 24 км болж буурчээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны явцад хэлсэн зарим үгс урд хөршийн удирдлагуудын унтууцлыг хүргэсэн нь хэдийнэ тодорхой болсон. Энэ нөхцөлд Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны зургадугаар сард болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэн, дээрх уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийх уулзалтаас нүүрсэнд тавьсан дипломат хоригийг сулруулах эсэх нь шууд хамаарна. Хоригийг цуцалвал "Эрдэнэс таван толгой", "Энержи ресурс", орон нутгийн буюу жижиг "Таван толгой"-н нүүрсний экспорт өсөх ёстой.

Инфляц үнийн өсөлтийг илэрхийлдэг. Бидний орлого өсөлгүй, хэвээр байхад хүн бүрийн өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь түгээмэл. Энэ үзэгдлийг товчхондоо инфляц гэх бөгөөд бидний худалдан авах чадварыг илтгэдэг.
Энэ оны эхээр инфляц улсын хэмжээнд ердөө 1.9 хувь байсан бол оны турш аажим өсөн, өнгөрсөн сард 6.5 хувьд хүрчихлээ. Үүний шалтгааныг төв банк дэр дурдсан татварууд, улирлын нөлөөлөл (гантай байсантай холбоотойгоор ургац хураалт муудсан) гэх мэт нийлүүлэлттэй холбоотой гэв.
Сүүлийн хоёр жилд инфляц 3 хувиас хэтрээгүй тул бид энэ үгийг бараг хэрэглэхээ больж мартаж байв. Гэвч эдийн засгийн сэргэлттэй хамт эргээд ирлээ. Хэдийгээр төв банк зорилтот түвшин болох 8 хувиас хэтрэхгүй хэмээн тайван байгаа ч ирэх оны эхний өдрөөс нийгмийн даатгал, ХХОАТ-ын өсөлтөд өртөх иргэд инфляцийн өсөлтийг тааламжтай хүлээн авахгүй нь тодорхой.