Яг одоо нийслэлийн төв орчимд утаа их байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, нүд хоолой хорсгож байна.
Агаарын чанарын албанаас авсан мэдээгээр Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс 952, 100 айл орчимд 1279 байгаа юм.
Энэ нь агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс 9.5-12.7 дахин их үзүүлэлт аж. Бээжинд агаарын чанарын индекс 500-аас дээш тохиолдолд түгшүүр зарладаг бөгөөд хотын хөл хөдөлгөөнийг зогсоож хүн бүрийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулдаг. Гэтэл манайд хэдийнэ 500 давчихаад байна.
Хотын найман цэгт буюу Толгойт, МҮОНРТ, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу орчимд хэдийнэ агаарын чанарын индекс 500 давжээ.
Энэ үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Иргэдийн зүгээс сошиал хуудсуудаар эсэргүүцлээ зарлаж байгаа бөгөөд "Онц байдал зарлах"-ыг шаардаж буй юм.
Тэд "Бид чимээгүй үхэж байна" хэмээн өөрсдийн эсэргүүцлээ дараах зургуудаар илэрхийлж нүүр хуудас, жиргээнд нийтэлж эхэллээ.