Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр БСШУС-ын яаманд боллоо.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан дуурь, дуулаачийн урлагт 42 жил хөдөлмөрлөснийг нь үнэлж СУИС-ийн багш Лувсаншаравын Халиунсүрэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын охин Л.Халиунсүрэн нь аавынхаа монгол түмэндээ үлдээсэн уран бүтээлийг өв залгамжлан авч яваа бөгөөд тэдгээрийн нэг нь энэ жаранд амьдарч байгаа монгол хүн бүрийн мэддэг ХХ зууны хүүхдийн манлай дуу "Маамуу нааш ир" юм.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо:
"Өнөөдөр миний болон манай гэр бүлийн хэмжээнд маш том баярт үйл явдал боллоо. Хайртай аавын минь мэндэлсний 90 жилийн ойн арга хэмжээг сайхан өндөрлөж, хоёр он солигдох энэ торгон мөчид Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг авлаа.
Энэ хүндтэй шагналыг олгосон төр засагтаа, Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Тэнгэрт байгаа аав ээждээ, зааж сургаж байсан багш нартаа баярлалаа.
Уралын хөгжмийн дээд сургуулийн мэргэжлийн багш нартаа, уран бүтээл ажлын гараагаа эхэлсэн УДБЭТ-аа баярлалаа. СУИС-ийнхандаа, Э.Сонинтогос захиралдаа, Хөгжмийн урлагийн сургуулийнхандаа, Г.Ганцэцэг захиралдаа, дуулаачийн тэнхимийн бүх багш нартаа, үе үеийн олон сайхан дуучдадаа, хайртай олон шавь нартаа, ах дүү хамаатнууддаа, эрдэнэ болсон хоёр сайхан охиндоо, хоёр хөөрхөн зээдээ, 44 жил ханилсан халамжтай сайн ханьдаа баярлалаа. Энэ олон хүний хайр, сэтгэл, итгэл, зүтгэл шингэсэн өндөр шагналыг авлаа" хэмээн талархлаа илэрхийлсэн юм.
Л.Халиунсүрэн нь 1969 онд Хөгжим бүжгийн дунд сургууль, 1975 онд ЗХУ-д Хөгжмийн дээд сургууль төгссөн. УДБЭТ-т 1975-1991, СУИС-д 1991 оноос одоог хүртэл дуурийн дуулаачийн концертмейстрээр 42 жил ажиллажээ.
Тухайлбал, Монгол Улсад анх тавигдсан Дэлхийн сонгодог дуурь болон үндэсний 20 гаруй дуурь дээр ажилласан байна. Мөн дуурийн театрын дуулаачийн анхны концертмейстрүүдийн нэг, олон арван уралдаан тэмцээнд дуучдыг бэлтгэн оролцжээ.
Уралдаанаас онцолбол, МУГЖ У.Далантайн хамтаар ОХУ-ын Красноярск хотод болсон олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний Гранпри шагналыг авч, шилдэг концертмейстр шагналыг Монголдоо анхлан авчирч байжээ.
Алтан үеийн бүхий л дуучдын хамтран тоглогч байгаад төдийгүй одоо үеийн олон сайхан дуучдыг төрүүлэн гаргажээ.