BBC агентлагийн Монголын залуухан эмэгтэйчүүдээс авсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Монголын эзэнт гүрнийг байгуулагч Чингис хааны аварга том хөшөө тал нутгийнхаа дээгүүр сүндэрлэнэ. Нүүдэлчин уламжлалаа хадгалж үлдсэн газрын нэг бол яах аргагүй Монгол билээ. Тэгвэл Монгол орны өнөөгийн эмэгтэйчүүд юуг хүсэж мөрөөдөж байна вэ.
13 настай Гомбосүрэнгийн Мичидмаа, Хэнтий аймаг
“Би хурдан морь унах дуртай. Хөвгүүдтэй адил хурдан мориор давхиж чадна. Би морь унаж байхдаа яг л наадамд уралдаж байгаа мэт болдог” хэмээн Мичидмаа охин өгүүлнэ. Тэрбээр Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт гэр бүлийн хамтаар амьдардаг. Мичидмаа наадамд оролцож, хурдан морийг хэрхэн эрэмгий, чадмаг унаж чаддагаа үзүүлэхийг мөрөөддөг.
Тэрбээр “Охид хурдан морь унахаас айдаг. Мориныхоо цулбуурыг сайн барьж чадаагүйгээс унаж гэмтдэг учраас тэд наадамд уралдахаас айдаг” хэмээн ярив. Тэрбээр саяхан оролцсон тэмцээндээ хөвгүүдэд хожигдож түрүүлэх боломжоо алджээ. Гэвч түүний хүсэл мөрөөдөл энэ хүрээд зогсоогүй юм.
Мичидмаа “Том болоод охинтой болно. Түүндээ хурдан морь хэрхэн унахыг зааж өгөөд охиноо наадамд түрүүлүүлнэ” хэмээн хүсдэг.
27 настай Амархүүгийн Номинжин, Улаанбаатар хот
“Намайг дэмжиж тусалдаг хүмүүсээр хүрээлүүлсэн би үнэхээр азтай хүн. Бага байхаас л эцэг эх минь миний хүсэл мөрөөдлийг дэмждэг байлаа” хэмээн тэрээр ярьжээ.
Номинжин Улаанбаатар хотод амьдардаг. Тэрээр дуучин, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч юм. Тэрээр багаасаа л алдар нэрд хүрсэн бөгөөд одоо Монгол болоод гаднын оронд уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр онлайнаар англи хэл заахаас гадна цагаан хоолны зоогийн газартай.
“Намайг гайхалтай эмэгтэйчүүд өсгөж хүмүүжүүлсэн. Эмээ, ээж хоёр маань өөрийн үнэ цэнийг үргэлж таньж, хүмүүсийг хүндэтгэж харьцах хэрэгтэй гэдгийг зааж сургасан. Номинжин нүүдэлчин амьдралаар тодорхой хугацаанд амьдарсан бөгөөд Энэтхэг, Орос зэрэг хэд хэдэн оронд амьдарч байжээ. Өөр өөр соёл иргэншлээс өөрийнхөө итгэл үнэмшлийг олж авсан байна. Өсвөр насандаа Энэтхэгт амьдарч байхдаа Номинжин цагаан хоолтон болох замыг сонгожээ. 18 настайдаа Улаанбаатар хотод өөрийн цагаан хоолны зоогийн газраа нээсэн байна. Тэрээр 13 настайгаасаа амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээ больсон юм.
Номинжин хэл сурах нь хүнд шинэ боломж олгож, шинэ үүд хаалгыг нээж өгдөг гэдэгт итгэдэг учраас англи хэлний онлайн сургалтын төвийг нээжээ.
Хүн болгон эрүүл саруул байж, боловсрол эзэмших хэрэгтэй гэдэгт тэрээр итгэдэг байна.
Монгол дахь коммунизм үгүй болсноос хойш 1990-д оны эхэн үеийн боловсролын систем уналтад орж, шинээр байгуулагдсан засгийн газар үнэгүй боловсрол олгох асуудал дээр бэрхшээлтэй тулгарчээ. Цөөн тооны хүүхдүүд л сургуульд сурч, ихэнх нь сургуулиас завсардсан байна.
2000 оноос эхлэн засгийн газар хөдөө орон нутагт сургууль, номын сангууд байгуулж, одоогийн даган мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөг бий болгожээ. Засгийн газар боловсролыг дэмжиж чадвал өсвөр үеийнхний дунд байгаа жирэмслэлтийн түвшин буурна хэмээн найдаж буй юм.
2006-2015 оны байдлаар 15-19 насны 1000 эмэгтэйгээс авсан төрөлтийн түвшний судалгаагаар дэлхийд 27-д жагсжээ.
15 настай Э.Халиунаа, Хэнтий аймаг
Эрүүл агаартай, эрүүл амьдралын хэв маягтай учраас Халиунаа хөдөө амьдрах дуртай. Монголын хүн амын гуравны нэг нь хөдөө мал малладаг бөгөөд Халиунаагийн эцэг эх бас тэдний нэг. Хөдөөгийн малчин иргэд нарны дэлгэц, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглаж оройн цахилгаанаа гаргана. Орон нутагт хүмүүс интернэт хэрэглэж эхэлжээ. Халиунаа ч мөн интернэтээс мэдээлэл авч, найзуудынхаа зургийг харж, тэдэнтэй зургаа хуваалцах дуртай.
“Би дуулах дуртай. Гэхдээ том болоод онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөг. Хөгжингүй орнуудаар аялж, тэд яагаад Монгол орныг ядуу гэдгийг олж мэдмээр байна” гэв. Халиунаа шиг малчин аав ээжтэй хүүхдүүд ихэнхдээ малчин болох замыг сонгодог. Гэвч боловсрол, интернэтийн тусламжтайгаар тэд ирээдүйд цоо шинэ боломжийг өөрсдөдөө нээж өгч байна.
31 настай М.Буяа, Улаанбаатар хот
“Би эмэгтэйчүүдийг бие даан бизнес эрхэлж чадна гэдэгт итгэдэг. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хөдөлмөрлөж, өрхийн санхүүгээ авч явж чадна” хэмээн нөхрийн хамт бизнес эрхэлдэг Буяа хэлсэн юм. Тэрээр БНХАУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд Монголын хувиараа хөдөлмөр эрхлэгч залуу эмэгтэйчүүдийн нэг юм.
Дэлхийн банкны тайлангаас харахад Монголд эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь компани урирдаж эсвэл хамтран удирдаж байна. Гэвч тэдний авч буй цалин эрчүүдийнхээс бага байгаа юм. Тэрбээр ээждээ Улсын Их Хуралд сонгогдоход нь тусалж сонгуульт ажил явуулжээ. Үр дүнд нь тэрээр ажиллах насны эмэгтэйчүүдэд хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар олж мэдсэнээ ярилаа.
“Монгол оронд эдийн засгийн нэг том хүндрэл байна. Залуу охид хөдөөнөөс Улаанбаатарт ирээд бага хөлсөөр ажил хийж байна. Хэрвээ би улс төрийн эрх мэдэлтэй байсан бол өрх толгойлсон эхчүүд болоод тэдний хүүхдүүдэд туслах байсан. Тэдгээр эхчүүд үр хүүхдээ тэжээхээс эхлээд боловсрол олгох зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Монголд эмэгтэйчүүд эрчүүдтэй адилхан ажил хийснийхээ төлөө тэднээс бага цалин авч, гэрийн ажлыг тэднээс илүү их хийж байна. Улсын их хуралд суугаа эмэгтэйчүүдийн тоогоор Монгол Улс дэлхийн 193 орноос 114-т жагсаж байгаа бөгөөд 76 гишүүний 13 нь эмэгтэй байгаа нь парламентийн суудлын 17,1 хувийг эзэлж байгаа юм.
Мэдээ мэдээлэл, технологи нь Монголын эмэгтэйчүүдэд шинэ сонголтыг өгч, ирээдүйд том өөрчлөлтийг авчрах болно.
Эх сурвалж: BBC /Феранак Амиди, Гульнара Касмамбетова/