Цус сэлбэлт судлалын үндэсний төв өнөөдөр олны хөлд дарагджээ. Учир нь Цусаа бэлэглэх үндэсний өдөр өнөөдөр тохиож буй юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтэс, Улаанзагалмайн нийгэмлэг, JCI Монгол байгууллагын хамт олон, Үнэртэй усанд дурлагсдын клубынхан, оюутнууд, сайн дурынхан гээд олноор цуглан эрдэнэт хүний амийг аврах үйлсэд нэгдэцгээжээ.
ЦССҮТ-ийн үүдээр ороход бүртгэлийн ажилтан байх бөгөөд энд бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт орж, цусныхаа бүлгийг тодруулсны дараагаар цусаа бэлэглэх боломжтой.
10.00 цаг хараахан болоогүй ч үзлэгийн нэг өрөөгөөр даруй 60 орчим хүн үйлчлүүлээд байгаа талаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эмч Д.Наранхүү хэлж байв.
Биеийн жин, өндөр, ямар нэг зовуурь байгаа эсэх, 6 цагаас дээш унтаж, амарч чадсан эсэхийг лавлан, цусны даралтыг үзэх тэрбээр “Танин тодруулах мэдээллийг цуглуулж, асуумжийн дагуу бөглөдөг. Донор болоход ямар шаардлага хангасан байх талаар мэдээллийг цуглуулдаг гэсэн үг юм. Эрүүл мэндийн карт дээр бар код байрлуулсан нь учиртай. Цус, сийвэн, эсээ өгөх эсэхээс шалтгаалж ялгаатай байдаг. Сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгож эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Жил ирэх тусам энэ өдөр ирдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Манайх үзлэгийн хоёр өрөөтэй. Миний хариуцаж байгаа хэсэгт өглөө 08.30 цагаас хойш 57 хүн үзлэгт ороод байна” гэсэн юм.
Өнөөдрийн үйл ажиллагааг ЦССҮТ “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байлаа. Бүртгэл, үзлэг, цус авах өрөө бүгд дүүрэн хүнтэй. Нэг удаа цус бэлэглэхэд гурван хүний амь аврах боломжтой талаар өөр хоорондоо хөөрөлдөж, хэд дэх удаагаа цусаа өгч байгаа талаар ч нэгнээсээ сонирхож, мэдлэг, мэдээллээ хуваалцаж байв.
А.Батбаяр: БИД ГАМШИГ, ОСОЛ ТӨДИЙГҮЙ ЭНГИЙН ҮЕД Ч ХҮНИЙ АМЬ АВРАХ ҮЙЛСЭД НЭГДЭЖ БАЙНА
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өглөө эртлэн ирж, цусаа бэлэглэсэн байна. Биднийг очиход ихэнх нь цусаа бэлэглэчихсэн, доноруудыг алдаршуулах ажиллагаанд оролцохоор явж байв.
Тус хэлтсийн хувьд дөрөв дэх удаагаа цус бэлэглэх аянд оролцож байгаа бөгөөд энэ талаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр ”Манай хэлтэс дүүргийнхээ Улаанзагалмайн хороотой нягт хамтран ажилладаг. Бид гамшиг, ослын үед хүний амь авардаг учраас цусны хэрэгцээ ямар байгааг ойлгодог. Ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах үүргийн маань нэгээхэн хэсэг нь энэ сайн үйлсийн аян гэж хэлж болно. Манай хэлтэс 148 алба хаагчтай өнөөдөр 60 нь ирээд байна. Эдгээрээс 6 хүн л анх удаа бэлэглэж байна. Үлдсэн нь хэд хэдэн удаа цусаа бэлэглэсэн хүмүүс бий. Хүн ардын эрүүл мэнд, амь насыг аврахад цус, цусан бүтээгдэхүүн чухал. Тиймээс хүн бүр бусдад амьдрал бэлэглэцгээе гэж уриалмаар байна” гэсэн юм.
Э.Одбаяр: ӨӨРӨӨ ЦУСАА ӨГӨӨГҮЙ БАЙЖ БУСДЫГ ӨГСӨНГҮЙ ГЭЖ БОЛОХГҮЙ
Өнөөдөр цусаа бэлэглэхээр ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Залуусын төлөөлөл, 15 удаа цусаа бэлэглэж буй Э.Одбаяр “Хоёр жилийн өмнө 24 настайдаа анх “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” гэсэн фэйсбүүкийн группт нэгдэн анх удаа цусаа өгч байсан. Түүнээс хойш хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүнээ өгсөөр байна. Одоогийн байдлаар 15 дахь удаагаа өгсөн.
Нэг удаа цусаа бэлэглэхэд 3-6 хүний амь авардаг талаар сонсож байсан. Эгч маань хүндрэлтэй төрж, цусны бүлэг таарахгүй сандаргаж байсан юм. Тухайн үед би өөрөө цусаа өгдөггүй байж, эгчид минь таарах цус олдсонгүй, хүмүүс цусаа өгдөггүй юм байна гэж гомдоллох эрх байгаагүй. Тиймээс л цус өгөх нь их зөв үйл юм байна гэдгийг ойлгосон.
Донор болсноор бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй бидний эрүүл мэндэд ч тустай. Тогтмол цусаа бэлэглэх нь титэм судасны нарийсал гэдэг өвчин тусах эрсдлийг 97 хувиар бууруулдаг гэдэг юм билээ. Эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа өгөх боломжтой. Дээр нь ямар бүтээгдэхүүн өгч байгаагаасаа шалтгаалаад хугацаа бас өөр болдог” гэсэн юм.
Харин цусний сийвэнгийн донор А.Алтантуяа “2007 онд анх өгч байсан. Сүүлийн хоёр жилд идэвхтэй өгч байна. Одоо сийвэн өгдөг. 14 хоног тутамд сийвэнгээ өгдөг. Дөрвөн удаа өгсний дараа нэг сар завсарладаг. Цус өгөх нь ямар ач тустай талаар мэдээлэл их байдаг шүү дээ. Би сэтгүүлч мэргэжилтэй. Цусны төвийн үйл ажиллагаанд ирж, Энхтайван даргын илтгэлийг сонсоод цус өгөхийн ач тусыг сайтар ойлгосны үндсэн дээр цусаа тогтмол өгдөг болсон. Харин өнөөдөр JCI Монгол байгууллагынхаа шугамаар ирчихээд байна. Хүмүүст хандаж хэлэхэд боломжтой бол хүний амь аврах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаарай гэж хэлмээр байна” хэмээж байлаа.
Н.Эрдэнэбаяр: ӨДӨРТ 100 ДОНОР ЦУСАА БЭЛЭГЛЭВЭЛ ЭМНЭЛГҮҮДИЙН ЗАХИАЛГЫГ ХАНГАХ БОЛОМЖТОЙ
ЦССҮТ-ийн захирал Эрдэнэбаяр өнөөдрийн үйл ажиллагааны талаар хэлэхдээ,
“Нэгдүгээр сарын 3-ны өдрийг үндэсний хэмжээнд доноруудын баярын өдөр болгох санаачилга гарснаас хойш гурав дахь жилдээ “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ өдөр доноруудаа дэмжиж, алдаршуулдаг. ЦССҮТ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа цусны хэрэгцээг хангах, ард түмэнд энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд энэ өдрийг үндэсний өдөр болгон зарлаж, цусны доноруудаа алдаршуулдаг болсон.
Таван жилийн статистикаар цусан бүтээгдэхүүн цуглуулалтын тоо 70 хувиар өссөн сайн үзүүлэлт байна. ДЭМБ-ээс хөгжиж буй оронд цус, цусан бүтээгдэхүүний 1.5 байвал хэрэгцээгээ хангана гэж үздэг. Улаанбаатар хотын хувьд энэ тоо 1.8-д хүрсэн, харин орон нутагт 0.5 буюу улсын дунджаар 1.1 байгаа нь энэ тоонд дөхөж байна гэж үзэж байна.
2017 оны байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд 25500 донороос цус цуглуулсан
Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулахад байнгын донорын тоог нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажил чухал. Өдөрт дунджаар 100 донороос цус цуглуулж байж, эмнэлгүүдэд ялтасын бүтээгдэхүүний захиалгыг хангах боломжтой. Өвөл, зуны улиралд өдөрт ирэх донорын тоо буурч 40-50-д хүрдэг бол цус өгөх үндэсний өдрөөр 350 орчимд хүрдэг” гэдгийг хэлж байв.
Манай улсын хэмжээнд урт хугацаанд хадгалдаг цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд байна. Сийвэн гэхэд технологийн шинэчлэл хийснээр жил хадгалдаг байсныг хоёр жил болгон сунгаад байгаа талаар тэрбээр хэлж байв. Нэг хүнээс авсан цус гурван төрлийн бүтээгдэхүүн болдог бөгөөд зарим төрлийн бүтээгдэхүүнийг таваас дээш хоног хадгалах боломжгүй байдаг аж. Тиймээс иргэд тогтмол донор болж, хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлст нэгдэхийг мэргэжилтнүүд уриалж байна.
Өнөөдрийн бас нэгэн онцлог нь тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыгаа алдаршуулах байв.
Одоогийн байдлаар 200 гаруй удаа цусаа бэлэглэсэн Бум-Эрдэнэ нарын гурван хүн алтан донор болсон бол 15 мөнгө, 70 орчим хүрэл донор байгаа юм. Харин өнөөдөр мөнгө, хүрэл донорын тоо таваар нэмэгдлээ.
ЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжин ажилладаг бөгөөд өнөөдрийн үйл ажиллагааг “JCI Монгол”, “JCI Капитаl” байгууллагууд дэмжин, цусны донор болохын ач холбогдлыг таниулахаас гадна хэрэгцээт тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэн, энэ онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.