УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр Төв банкны тухай болон Арилжааны банкны тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийнэ.
Сөрөг хүчин буюу АН-ын бүлэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банкны тухай хуулийг хугацаа тулсан гэх нэрийдлээр хүчээр, тулган хэлэлцүүлж байгааг дахин эсэргүүцлээ. Учир нь өчигдөр тус байнгын хороо хуралдахад ирц дутсан тул Д.Дамба-Очир дарга өөр гишүүний өмнөөс карт уншуулан, ирцийг хуурамчаар бүрдүүлсэнд буруутгав. Эдийн засгийн байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэх хурлаа гурван удаа хойшлуулсан юм. Д.Дамба-Очир дарга хурал дэгийн дагуу болсон гэв.
Төв банкны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан, А.Баттөмөр ахалсан ажлын хэсэг боловсруулсан. УИХ жил бүр Монголбанкны хэрэгжүүлдэг мөнгөний бодлогыг баталдаг. Хуулийн төсөлд 3 жил гэж заасныг 1 жил болгон одоо мөрдөж буй хуулийн дагуу хэвээр үлдээх нь зөв гэж үзжээ. Мөн “Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно” гэснийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монголбанкны Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрөн, хаан мэт аашлах боломжийг шинэ хууль бүрдүүлж байна гэв. Учир нь төв банкны Ерөнхийлөгч Мөнгөний бодлогын зөвлөл, Хяналт шалгалтын хороо болон банкны бүх газрын дарга нарыг томилдог. Төв банкны засаглалыг хэрхэн сайжруулсан талаар төсөл боловсруулсан мэргэжилтнүүдээс Н.Оюундарь асуулаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Одоогийн хуулийн дагуу Ерөнхийлөгч их олон эрх мэдэлтэй. Харин хуулийн төсөлд хамтын удирдлагын зарчмыг баримтлах болсон нь засаглалыг дараагийн шатанд гаргана. Бид олон улсын жишигт нийцүүлсэн.