Агаарын чанарын албанаас авсан мэдээгээр нийслэлийн ихэнх хэсэгт Агаарын чанарын индекс 500 давжээ.
Ялангуяа, Толгойт, Баянхошуу, 100 айл, МҮОНРТ, Нисэх орчимд 5-28.1 дахин их байгаа нь онц байдал зарлахуйц хэмжээнд агаар бохирдолтой байгааг илтгэж буй юм.
Тухайлбал, Баянхошуунд Агаарын чанарын индекс 2813, 100 айл 1964 байна.
Гэтэл Бээжинд АЧИ 500-аас дээш гарсан тохиолдолд түгшүүр зарладаг бөгөөд хотын хөл хөдөлгөөнийг зогсоож хүн бүрийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулдаг.
Энэ үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх бөгөөд гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил хийхийг хориглодог. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмчийн хяналтад байх хэрэгтэй юм.
Иймд дээрх үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.