Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар УИХ-д мэдээлэл хийж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улаанбаатар хот болон томоохон хотуудыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бодлогын хүрээнд барилга байгууламжийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор 2013 оноос эхлэн нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах найман байршлыг сонгон төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ төсөл нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамарч байна.
Төсөл хэрэгжүүлэх талбайд орон сууцны барилга, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зориулан нийт 1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг худалдан авсан.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлэгчид 9,654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд:
- 2014 онд 960
- 2015 онд 1656
- 2016 онд 2,273
- 2017 онд 308 айлын орон сууц нийт 5.2 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд орон сууцны талбайн хэмжээ 28-85 м2 хооронд, нэгж талбайн дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.
Зарим нэг төсөл хэрэгжүүлэгч эрсдэл, бизнес төлөвлөгөө зэргээ нарийн тооцоололгүйгээр төсөлд оролцсоноос санхүүжилтгүй болж газар чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангах үүргээ биелүүлээгүй, түрээсийн зардал олгохгүй байх гэх мэт иргэдийг хохироосон асуудал гарч байна.
1472 нэгж талбарын газрыг чөлөөлж, гэр хорооллын 957 айл өрхийг шинэ орон сууцанд, 491 айл өрхийн иргэдийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айл өрхийн газрыг худалдан авсан.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, газар, үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлсөн боловч түр суурьшуулах байраар хангагдаж чадаагүй, гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангагдаагүй хохирсон иргэд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзан 180 өрхийг түр суурьшуулах байраар хангалаа.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан 1000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүснэ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төв байгуулах бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг байршилд дэд төв байгуулна.
БНХАУ-аас олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.
Дээр дурдсан дэд бүтцийг шинээр барьж байгуулах ажлын төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор батлан, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна гэв.