“Алтан бөмбөрцөг”-2018 наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн зочид хар өнгөөр жигдэрч, бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж буйгаа илэрхийлжээ.
Хар өнгөөр жигдэрнэ гэдгийг албан бусаар ярилцаж байсан ч алдартнуудыг бүгд ингэж хувцаслаж ирнэ гэдэгт олон нийт төдийлөн итгээгүй байна. Гэхдээ хар өнгө хэнд ч зохидог, мөн хэзээд гоёмсог, хээнцэр харагддаг учраас ингэж хувцаслахад хүндрэл гараагүй болов уу.
Бэлгийн хүчирхийлэл нийгмийн давхарга бүрд байдаг гэдгийг Холливүүдийн алдарт продюсер Харви Вайнштейнтэй холбогдсон хэрэг гэрчлэх ажээ.
Алдарт жүжигчин Анжелина Жоли:
“Бид эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. Бас үнэнийг хэлэхээс айдаггүй байх хэрэгтэй. Бид олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна” гэжээ.
Продюсер Харви Вайнштейний ёс зүйгүй үйлдлийнх нь талаар жүжигчин Сальма Хайек, Гвинет Пэлтроу, Люпита Нионго, Анжелина Жоли зэрэг 50 гаруй эмэгтэй мэдэгджээ.
Түүний дараа “Time” сэтгүүл бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөний оролцогчдыг “Оны хүн”-ээр нэрлэж байв.
Гэхдээ хар өнгөөр жигдэрсэн нь улаан хивсний ёслол сонирхолгүй болсон гэж огт хэлэхээргүй байжээ. Алдартнууд ганган хээнцэр сонголтоор олны нүдийг булааж чадсан байна.