Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, АНУ-ын “Коломбо план” хөтөлбөртэй хамтарсан “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт” нэгдүгээр сарын 08-18-нд Хууль сахиулахын их сургуульд болж байна.
Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд болж буй уг сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдаж буй юм.
Сургалтыг “Коломбо План” хөтөлбөрийн сургагч багш нар удирдан явуулж байна.