"Bloomberg TV Mongolia"-аас зохион байгуулж буй "Утаагүй Улаанбаатар" форум Blue sky зочид буудалд эхэллээ.
БХБЯ, МИК ХК-тай хамтран хийж буй уг форумын гол зорилго нь өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах бодит шийдлийг хайх, гарцыг тодорхойлоход чиглэх юм. Ингэхдээ
- Орон сууц-Цэвэр агаар
- Орон сууц-Зах зээл
- Орон сууц-Тогтвортой санхүүжилт гэсэн сэдвийн хүрээнд асуудлыг хэлэлцэнэ.
Ингээд форумд оролцогчдын байр суурийг хүргэе.

"Bloomberg Tv Mongolia" гүйцэтгэх захирал Э.Долгион: Утааны асуудлыг жил жилийн засгийн газар ярьдаг ч шийдэлд хүрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Гэтэл өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрч хоёр хүн тутмын нэг нь амьсгалын замаар өвчилж байна. Өдөрт нэг хүүхэд үхэж байна. Утааг бууруулахад барилгын салбарынханд шийдэл байна гэж харж байна. Агаарын бохирдлыг бууруулахад бүх халамжийг зогсоогоод, нийгмийн шаардлагатай хэсгийг яагаад орон сууцжуулж болохгүй гэж... Бид энэ форумаар бодитой шийдлийг хайж, гарцыг тодорхойлно гэж найдаж байна.

Блүмберг ТВ Монголиа гүйцэтгэх захирал Долгион: Утааны асуудлыг жил жилийн засгийн газар утааны асуудлыг шийдэхгүй байсаар өнөөг хүрлээ. Өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь амьсгалын замаар хүүхэд өвчилж байна. Өдөрт нэг хүүхэд үхэж байна. Барилгын салбарынханд шийдэл байна. Бүх халамжийг зогсоогоод, нийгмийн шаардлагатай хэсгийг яагаад орон сууцжуулж болохгүй гэж... Өнөөдөр бодитой шийдлийг хайж, гарцыг тодорхойлно гэж найдаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр Агаарын бохирдлын шалтгааныг Улаанбаатар хот орчмын салхины горимтой холбон тайлбарлаж, агаарын бохирдол өнөөдөр ямар түвшинд байгаа талаар ярив. Тэрбээр "Таван жилийн судалгаанаас харахад өвлийн нөхцөлд агаарын бохирдол бусад улирлуудтай харьцуулахад харьцангуй их байгаа юм.
Агаар дахь тоосонцрууд стандартаас 4-5 дахин их байна. Агаарын бохирдол маш тогтвортой, хүлцэх хэмжээнээс их байгааг судалгаанаас харж болно" гэв. Миний хувьд элдэв шийдлээс илүү гэр хорооллыг халаалтын системээр шийдэх нь зөв зам гэж бодож байна гэсэн юм.

"Утаагүй Улаанбаатар" хэлэлцүүлэг Орон сууц-Цэвэр агаар сэдвээр үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр зэрэг бусад салбарынхан оролцож байна.

Засаг даргын орлогч П.Баярхүү: Бид утаанаас ангижрахын тулд гэр хорооллын дэд төвүүдийг байгуулахаас гадна орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлнэ. Хашааг дэд бүтэцжүүлбэл иргэд өөрдийнхөө эзэмшил талбайд амины орон сууц барих боломжийг бүрдүүлнэ. Ипотекийн зээлд хамруулах, нөхцөл боломжийг хангана. Дэд бүтэцжүүлэхэд санхүүгийн асуудал тулгараад байна. Орон сууцжуулах дэд бүтцийг шийдэхэд 192 тэрбум шаардлагатай.

Эдийн засагч Ч.Хашчулуун доктор: Орон сууцжуулахад төсвийн мөнгөнд найдах хэрэггүй. Хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор шийдэх нь чухал. Гандан, Телевиз орчмыг орон сууцжуулах шаардлагатай байна. Төрөөс иргэдэд татвараас чөлөөлөх, орон сууц худалдан авахад боломж бүрдүүлэх нь чухал.
Төр төсвийн мөнгөөр юу ч хийж чадахгүй гээд байвал энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.

Засаг даргын орлогч П.Баярхүү: Гэр хорооллыг дэмжих төсөл явагдаж байгаа. Найман дэд төвийг байгуулсан. Дэнжийн мянга, Дамбад дэд төв байгуулж 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэхүү төвүүдийг зорилго нь гэр хорооллыг дэд бүтцээр хангах, барилгажуулах, орчныг сайжруулахад чиглэнэ. Энэ ажлаар гэр хорооллын хөгжүүлнэ. БОАЖЯ, БХБЯ-тай хамтран хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Авирмэд: Бид төвлөрөлийг сааруулах найман дэд төвийг байгуулна. Баянхошуунд дэд төв байгуулж 3600 янданг дулаантай холбоно. 2019 онд Баянхошуу, Сэлбийн дэд төвийг байгуулна. 2020 он гэхэд Нийслэлийн хэмжээнд 8 дэд төвийг бий болгоно. Өнөөдөр гэр хорооллын иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байна. Тиймээс орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дэд төвүүдийг байгуулах гол онцлог нь ажлын байрууд бий болгож, иргэдийг орлоготой болгох юм.

П.Баярхүү: Газар чөлөөлөлт хангалтгүй байна. Өнгөрөгч онд энэ ажилд 7 тэрбумыг зарцуулсан бол энэ жил 15 тэрбумыг зарцуулна. Өөрийн өртгөөс давсан газар чөлөөлөлт хийж байна. Улаанбаатар бүтээн байгуулалт хийх мөнгөөрөө газраа чөлөөлдөг.

Хэлэлцүүлэг "Орон сууц зах зээл" сэдвээр үргэлжилж байна.

Гэр хорооллыг дахин дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013-2017 онд 1510 айлын газрыг чөлөөлжээ. 4889 айлын орон сууц ашиглалтад оржээ. Утааг шийдэхийн тулд 100 ширхэг дэд төвийг байгуулах шаардлагатай. Ингэснээр 25000 айлын утааг шийднэ гэв.

Монголын барилгачдын холбоо ерөнхийлөгч М.Батбаатар, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, MMCG ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ зэрэг хүмүүс уг хэлэлцүүлэгт оролцож байна.
MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ: 2014 онд Барилга хот байгуулалтын яамтай хамтран анх удаа орон сууцны эрэлтийн талаар судалгаа хийсэн. Өмнө нь гэр хорооллын бүх өрхийг эрэлт гэж тооцон төрийн бодлого явагддаг байсан. Судалдаа хийгээд үзэхэд худалдан авах чадвараар баталгаажсан иргэд илт бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс нийлүүлэлт давах нь ээ барилгын салбарт шок үүсгэж байна гэсэн мэдээллийг тухайн үед хийж байв. Харин 2016 онд Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран дахин хийсэн. Судалгаанд 352 мянган өрхийн хувьд 252 мянгад нь орон сууц авах хэрэгцээ байгааг тогтоосон. Энэхүү хэрэгцээг нарийвчлан харах хэрэгтэй юм.
Гэтэл жилд ипотекийн нөхцөлийг хангаж зээл хийх боломжтой хүмүүс 10 мянга орчим л байна. Ипотекийн зээлд тэдгээр 10 мянган айлын л асуудал шийдэгдэхээс бус 200 мянган хүн зээлд хамрагдаж чадахгүй хоцорно. Тэдгээр 200 мянган өрхийг хэрхэн орон сууцжуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нийт эрэлтийн 66 хувь нь 1.5 саяас доош үнэтэй орон сууц авах хүсэлтэй байна. Гэтэл нийлүүлэлтийн судалгаанд дундаж үнэ 2 саятай байгаа талаар ярилаа. Гэтэл массын хүсээд байгаа үнэ 1.3 сая… 700 мянган төгрөгийн зөрүүгээ хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал ургаж байна. Барилгын салбарын нийлүүлэлтээ харахаар 1.3 саяас доош үнэтэй нь 20 хувь байгаа юм.

"Утаагүй Улаанбаатар" форум орон сууцны зээл гэсэн сэдвээр үргэлжилж байна.
Өнгөрөгч онд улсаас 3.5 тэрбумыг гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд, нам даралтын зууханд холбоход 18.9 тэрбум төгрөг тус тус зарцуулсан. Энэ жил хүүхдүүдийг вакцинд хамруулахад 1 тэрбумыг зарцуулах юм байна.
Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон болон салбарын мэргэжилтнүүд оролцож байна.
“Зээлийн хүүг бууруулахаас илүү өртгийг нь бууруулах хэрэгтэй. Төлбөрийнхөө урьдчилгаа 30 хувиа төлөө орон сууцанд орох боломжтой иргэд алга, дууссан байна. Бид 8 хувийг 5 хувь болгож үзсэн. Маш олон иргэн орон сууцтай болсон. Энэ мэт боломж бүрдүүлж, орлогын түвшинд таарсан нөхцөлийг бий болгох шаардлагатай байна.
Хямд өртөгтэй орон сууцны талаар судалсан. Эцэст нь зорилтот бүлэгт татаас өгөх асуудлыг Сангийн яам удахгүй шийдэх байх . Гол татаасыг яаж эцсийн хэрэглэгчдэд хүргэх шийдлээ олохгүй байна" гэж ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон хэлэв.
Утаанаас ангижрах дунд болон урт хугацааны тогтвортой, үр дүнтэй шийдэл нь орон сууцжуулалт гэдэгтэй форумд оролцогчид санал нэгдлээ.
Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх гол арга зам бол орон сууцны ипотeкийн зээл гэдгийг сүүлийн жилүүдийн туршлага харуулсан. Иймээс 8 хувийн хүүтэй ипотeкийн зээлийн санхүүжилтыг үргэлжлүүлэх, ингэхийн тулд төр хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай гэж бизнeсийн төлөөллүүд дүгнэлээ.

Форумын дараагийн хэлэлцүүлэг "Орон сууц-тогтвортой санхүүжилт" сэдвээр үргэлжилж байна.
Эдийн засагч С.Дэмбэрэл, Монгол банкны дэд eрөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын ипотeкийн корпорацийн захирал Б.Гантулга нар хэлэлцүүлэгт оролцож байна.

"Утаагүй Улаанбаатар" зорилтыг хэрэгжүүлэхэд төр бодлогоороо хувийн хэвшлээ дэмжиж, орон сууцжуулах, бүтээн байгуулах ажлыг хувийн хэвшилд хариуцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг барилга, банк санхүүгийн салбарын илэрхийлж байв. Агаарын бохирдлыг бууруулах талаар Блумбeргийн форум хөтөлбөр цуврал сэдвээр асуудлыг үргэлжлүүлэн хөндөх юм байна.

С.Дэмбэрэл: Бид юм л бол байхгүй боломжгүй гэдэг. Бодлогын эрх зүйн орчныг хийгээд өгчих. Нийслэлчүүдийн 45 хувь нь гэр хороололд байна. Бодлогын уялдааг бий болгох шаардлагатай байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэлээ. Биднийг хамгаалсан эрхзүйн орчин дутагдалтай байна.

Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн жил даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Хүмүүс даатгалыг нэмэлт зардал гэж ойлгодог. Гэтэл эрсдэлээс хамгаалах зөв зам гэв.
Монголын ипотeкийн корпорацийн захирал Б.Гантулга: Орон сууц тухайн хүний хөрөнгө учраас даатгуулах нь зүйтэй юм. Иргэн зээл авахдаа эхний жил даатгуулдаг. Хоёр дахь жилээс хойрго ханддаг. Учир нь даатгал нь сайн дурын шинжтэй. Бид арилжааны байгууллагуудад даатгалыг хийлгэх шаардлагыг тавьдаг.

Өнгөрсөн жил 353 тэрбум санхүүжилтыг ипотeкт зарцуулсан бол энэ жил 120 тэрбум төгрөгийг ипотeкийн эх үүсвэрт төсөвлөсөн талаар Монгол банкнаас мэдээллээ.
"Утаагүй Улаагбаатар" форум өндөрлөлөө. Утааг бууруулахад хамгийн оновчтой гарц нь орон сууцжуулалт бөгөөд төр хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагаатайгаар уг асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн шийдэлд бүх оролцогч талууд нэгдсэн юм.