Мэргэжил бүхэн сайхан. Тухайн мэргэжилдээ дурлаж, түүгээрээ амьдарч чадвал тухайн салбартаа амжилт гаргах ойрхон. “Миний мэргэжил” буландаа дэлхийд данстай монгол дуучин Э.Амартүвшинг урилаа. Энэ цагийн дэлхийн шилдэг баритоны нэг бол Энхбатын Амартүвшин хэмээх монгол залуу билээ.
Тэрээр одоо дэлхийд алдартай Швейцарийн агентлагтай гэрээтэй ажиллаж байна. 2019 он дуустал уран бүтээлийн төлөвлөгөө нь хэдийнэ гарчээ. Э.Амартүвшин нүүдлийн шувуу шиг амьдралтай нэгэн. Дэлхийн өнцөг булан бүрт очиж, хоолойн чадлаа гайхуулдаг. Энэ нь мэдээж түүний унаган авьяасаас гадна мэргэжлээ зөв сонгож, тууштай хөдөлмөрлөсний үр дүн билээ. Тэрээр мэргэжил сонголтынхоо тухай “Би Сүхбаатар аймгийн Халзан сумын хүүхэд. Багадаа бусдын адил хурга ишиг хариулж, хурдан морь унаж өссөн.
Багадаа их бүрэг ичимхий хүүхэд байлаа. Урлагийн хүн болсноор өөрийгөө бүрэн нээж, таньсан гэж боддог. Сургуульд байхдаа дуулах сонирхолтой байсан учир уралдаан тэмцээнд орно. Яргуй тэмцээнд гурван удаа түрүүлснийхээ дараа эргэлт буцалтгүй дуучин болохоор шийдсэн. Ингээд Ц.Ерөө багштайгаа уулзаж СУИС- ийн босгоор алхсан нь хамгийн зөв сонголт болсон. Миний мэргэжил намайг дэлхийн түүхтэй танилцуулдаг” гэв. Аливаа зүйлийн эхлэл амархан байдаггүй. Анх шантрах, больдог юм бил үү гэж бодох, гэрээ санах үе олон байжээ түүнд.
Энэ үед багш нь түүнд урам өгч, хамгийн ихээр дэмждэг байж. Ц.Ерөө багш түүнд үргэлж “Сахилга баттай байхаас гадна мэргэжилдээ үнэнч байгаарай” гэж захидаг байсан аж. Хичээлийн бусад цагаар ч уйгагүй бэлтгэл хийсний хүчинд тэрээр өнөөдөр дэлхийн дуурийн урлагийн нэгэн тод од болон гялалзаж байгаа билээ. Э.Амартүвшингөөс мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч гэхэд “Эхлээд өөрийгөө нээ. Юунд илүү сонирхолтойгоо олж мэд. Дараа нь түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө. Хэзээ нэгэн цагт чи үр шимийг нь заавал хүртэх болно” гэсэн юм.
Ч.Гантулга