АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхимийн багш, Анагаах Ухааны доктор А.Отгонзаяа үсний эмгэг, үс уналт болон үсний арчилгааны талаар ярилцлаа. Тэрбээр үс судлалын чиглэлээр дагнан ажиллаж буй юм. Сүүлийн үед үс уналт, халзралт нь хүүхэд, залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгааг А.Отгонзаяа эмч анхааруулаад, үс уналтыг бууруулахын тулд эрт үед нь мэргэжлийн эмчид хандан тохирох эмчилгээг хийлгэвэл үр дүнтэй гэж зөвлөв.
-Үс хүний гоо сайхныг илэрхийлэхэд чухал нөлөөтэй. Үсийг эрхтэн гэж үзэж болох уу?
-Үс бол хүний дайвар эрхтэн. Үсний өнгө янз бүр байдаг нь тухайн хүний удамшил, өнгө үүсгэдэг эсээс хамааралтай юм. Хүний хуйханд 100 мянга гаруй үс байдаг. Үүнээс 50-70 ширхэг нь унаж байвал хэвийн гэж үзнэ. Хүний үс байнга унаж байдаггүй. Хүний ус унах, ургах, амрах гэсэн циклд байдаг. Ургалтын үе нь 2-6 жил үргэлжлээд, шилжилтийн үе буюу катаген үе рүү шилждэг. Үүний дараа үс унахад бэлтгэгддэг. Шилжилтийн үед шилжсэний дараа үс уналтын үе гурван сарын хугацаанд үргэлжилнэ.
-Үс унах нь хэвийн үзэгдэл юм байна. Тэгвэл хэвийн хэмжээнээс ихээр унаж байгааг яаж мэдэх вэ?
-Өвчний улмаас үс унавал үсний ургалтын үе богиносож, амрах үе нь ихсэж, уналтын үе нь уртасдаг. Байнгын нөхөн төлжиж байдаг 100 мянган үсний ургах чадвар багасахын хэрээр үс шингэрч, толгойн оройноос сийрэг болдог. Тийм байдал 1-2 жил үргэлжлэхэд л үсний ширхгүүд нарийсаж, хуйхны орой хэсэг харагдахуйц болдог. Үс ихээр унаж байна гэж үзвэл мэргэжлийн эмчид хандаж болно. Тест тавихдаа 50-60 ширхэг үсийг багцалж бариад татаад үзэхэд таваас дээш үс унавал их хэмжээний үс уналттай байна гэж үзнэ. Эсвэл трихоскопи гэж үсний аппаратаар үзэж, үсний уналттай байна уу, ургаж байна уу гэдгийг дэлгэц дээр харж болно.
-Энэ аппарат нь ямар давуу талтай вэ?
-Аппаратаар харахад арван ширхэг үсний ес нь анаген буюу ургалтын үед байхад нэг нь телоген буюу уналтын үед байх ёстой. Үс уналт эрчимтэй явагдаж байгаа үед үсний уг өргөсөж, ширхэг нь нарийссан байдаг. Энэ аппарат нь үсийг 50-200 дахин томруулж, хуйхнаас ил гарч байгаа эмгэг өөрчлөлтүүдийг тодруулдаг. Тослогжилт, үсний ургалт, үсний угийн үрэвсэл ямар байна гэдгийг тодорхойлно.
Гэрийн нөхцөлд үс уналт ямар байгааг тодорхойлох тест тавьдаг. Тест тавихын өмнөх өдрөөс толгойгоо угаахгүйгээр хоёр, гурав, дөрөв дэх өдөр нь унасан үсийг цуглуулаад унаж байгаа үсний тоо ширхгээр мэдэж болох юм. Гурав хоногийн туршид бөөгнүүлсэн үсээ эмчид авчирч үзүүлнэ. Эмч унасан үсний угийг харж, уналтын болон ургалтын аль үедээ байгааг аппаратаар харж, оношлох боломжтой. Тоо ширхгийг нь тодорхойлоод дунджаар хэдэн ширхэг үс унаж байгааг тогтоох зэрэг олон арга бий.
ӨДӨРТ 50-70 ШИРХЭГ НЬ УНАЖ БАЙВАЛ ХЭВИЙН ГЭЖ ҮЗНЭ
-Үс унах ямар шалтгаан байж болох вэ?
-Хэт их ачаалалтай ажиллах, стрестэж ядрах, сэтгэл гутрал, нойргүйдлээс болж үс унана. Мөн бамбайн дааварын өөрчлөлт, эмэгтэйчүүдэд дааварын өөрчлөлт, Д аминдэмийн дутагдал, тархины цусан хангамжийн алдагдал, цус багадал зэрэг олон шалтгааны улмаас үс унаж болно. Удамшлын шалтгаантайгаар эрт үед халзарч болно. Удамшлын шалтгаантай бол үс нь толгойныхоо хоёр талаар хойшоо түрж орсон байдалтай халзардаг. Энэ нь эмэгтэй, эрэгтэй хүн алинд ч тохиолдож болно. Мөн дааврын өөрчлөлттэй холбоотой үс уналт эмэгтэй хүнд түгээмэл тохиолддог. Жирэмснээс хамгаалах эмийг удаан хугацаагаар уух нь үс уналтад маш ихээр нөлөөлдөг.
-Манайд үс уналаа гээд эмчид ханддаг хүн ховор байх?
-Үсчинд очиж, үсэндээ массаж, хуйхны шүршлэг хийлгэх зэргээр арга хэмжээ авдаг. Үс унахад эмчид хандахаа хараахан мэддэггүй. Сүүлийн үед ус унасаар халзарч эхлэх үед нь арьсны эмчид хандах хүний тоо нэмэгдэж байна. Хүмүүс гоо сайхандаа маш их анхаардаг болсон байна. Нийгмийн талаас стресс, бухимдал ихэссэнтэй холбоотой үсний уналт нэмэгдэж байна. Үс уналтыг нөхцөлдүүлдэг маш олон шалтгаан бий. Тэгэхээр ямар шалтгаанаар унаж байгааг мэргэжлийн эмчид хандаж тодорхойлуулах шаардлагатай.
-Үс уналтын түвшин ямар байна вэ?
-Үс их хэмжээгээр уналаа гэх шалтгаанаар 2016 онд 395 хүн эмнэлэгт хандсан бөгөөд хүмүүсийн дунд бид анализ хийсэн. Эндээс харахад 25-40 насныхан 52 хувийг эзэлж байна. Үс уналт залуужиж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. 13 хувьд нь 40-60 насныхан, 3 хувь нь 60-аас дээш насныхан байсан. Үлдсэн 28 хувийг 2-10 насныхан эзэлсэн нь анхаарал татаж байна.
Байнгын нөхөн төлжиж байдаг 100 мянган үсний ургах чадвар багасахын хэрээр үс шингэрнэ. Тийм байдал 1-2 жил үргэлжлэхэд л үсний ширхгүүд нарийсаж, хуйхны орой хэсэг харагдахуйц болдог.
-2-10 насныханд үсний уналт ийм өндөр байна гэж үү?
-Эмнэлэгт хандсан хүмүүсээс харахад ийм байна. Хүүхдийн үс голомтлон дугуйрч халзарч унах нь ихсээд байна. Хүүхдүүд гар утас, компьютер, телевизийг олон цагаар үзэж, хэт дэлгэцийн хамааралтай болсон. Хүүхдээ жаахан уйлж аашлахад нь саатуулах гэж гар утсаа өгсөөр буруу зуршилд сургадаг нь томчуудын алдаа. Хүүхдийн тархины үйл ажиллагаа маш эрчимтэй хөгжиж байгаа үед утаснаас ирэх долгионы нөлөө хүүхдийг мэдрэлийн ядаргаанд оруулдаг.
Хүүхдийн гавлын яс нимгэн байдаг. Гавлын яс нимгэн байх тусам гаднаас ирэх хортой туяаны нөлөөлөлд өртөнө. Үүнтэй хамааралтайгаар хүүхдийн дунд үс уналт ихсэж байна гэж мэргэжлийн эмч нар тайлбарлах болсон. Гэхдээ энэ талаар хийсэн нарийн судалгаа алга, судалгаа хийх шаардлага байгаа. Бага насны хүүхэд үүрэлсэн үс уналтын шалтгаанаар эмнэлэгт хандаж байна. Ийм эмгэгтэй хүүхэд дараа нь мэдрэлийн ямар нэг ачааллыг даах чадваргүй болдог. Оюуны ачаалал авч ядрахад л үс унаад байдаг.
Дархлааны эсүүд гадны бактер, ямар нэг хортой нөлөөнөөс бие махбодийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл дархлааны зохицуулга алдагдаж, өөрийн эсийн эсрэг дархлааны урвал өрнөснөөр хэсэг хэсэг газар голомтлон богино хугацаанд үс унадаг. Тэгэхээр хүүхэд ядрах, нойргүйдэх, жаахан ачаалал авахад тэр хэмжээгээр өвчин сэдрэх магадлалтай. Энэ бол эцэг, эхчүүд хүүхдэд анхаарал хандуулах шаардлагатай болсны л дохио.
-Үс нь ихээр унаж эхэлсэн хүүхдэд Та бүхэн ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Хүүхдийг тогтмол цагт эрт унтуулах ёстой. Хүүхэд 10-12 цаг унтах ёстой. Хангалттай унтсан хүүхэд сайхан амарсан байдаг. 23.00 цагт унтаад 7 цагт сэрээд байвал тэр өдрийнхөө ачааллыг дааж чадахгүй. Зурагт үзэх цагийн хязгаарыг өдөрт нэг цагаас ихгүйгээр тогтоож, бусад үед нь тоглоомоор тоглуулах, зураг зуруулах, хүүхдэдээ ном уншиж өгөх зэргээр цагийг сонирхолтой өнгөрүүлж болно шүү дээ.
СОЛОНГОС, ЯПОН ЗЭРЭГ АЗИЙН ОРНУУДАД Ч ЭРТ ҮЕИЙН ҮС УНАЛТ ИХСЭЖ БАЙНА
Үс уналт өвчин учир мэдээж оношинд нь тохирсон эмчилгээ хийхийн зэрэгцээ дээрх буруу зуршлаас нь хол байлгах шаардлагатай. Үсний уналтыг зогсоох, элдэв эмгэг өөрчлөлтөд орохоос өмнө зогсоох, тухайн хүүхдэд цус багадалт, дааврын өөрчлөлт байна уу гэдгийг тогтоон, онцлогт нь тохирсон хавсарсан эмчилгээг хийх юм.
-Нэгэнт унаж шингэрсэн үсийг эргэн төлжүүлж болох уу?
-Хүний үс сард нэг см, жилд 12 см ургадаг. Хэрэв үсний уналт их байвал тэр хэмжээгээр бага ургана гэсэн үг. Дааврын шалтгаан эрэгтэй хэлбэрийн үс уналтыг хэмждэг долоон үе шат байдаг. Хэрвээ долдугаар үед буюу эцсийн үед байгаа бол эмчилгээ хийлгээд, зургаадугаар шат буюу үс уналтыг багасгаж болно. Зургаадугаар шатанд байгаа бол өмнөх шат руугаа ахиулах эмчилгээ хийлгэнэ.
Үс уналтанд нөлөөлж болох суурь нөлөөллүүд цус багадалт зэрэг суурь эмгэгүүдийг эмчилбэл илүү үр дүнтэй. 10 жил уналттай байсан үсийг 3-4-хөн сард ургуулах боломжгүй. Үс ургуулах эцсийн үр дүнтэй арга болох үс шилжүүлэн суулгах ажилбарыг АШУҮИС-д нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн үсний чиглэлээр гадаадад сургууль төгсөөд ирсэн докторууд судалгаа шинжилгээг хийж байна.
Үс уналтанд нөлөөлж болох цус багадалт зэрэг суурь эмгэгүүдийг эмчилбэл илүү үр дүнтэй.
-Танайд үс уналтын эсрэг эмчилгээ хийлгэдэг хяналтад байдаг хүн бий юү?
-Үүрэлсэн үс уналтаар сүүлийн нэг жилд 500 гаруй хүн манайд хандсан. Энэ хүмүүст уналтын шалтгааныг тогтоох судалгаа хийж байна. Удахгүй судалгааны үр дүн гарна. Үс уналтын шалтгаанаар хандах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
-Үс судлалын чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нар манайд цөөн байдаг уу?
-АШУҮИС -ийн Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн Арьс судлалын тасгийн эмч нар 2015 оноос эхлэн энэ чиглэлээр дагнан ажиллаж байна. Манай тэнхимийн багш нар Их сургуулийн эмнэлгийн 108 тоотод үзлэг хийдэг. Миний хувьд мягмар, баасан гараг бүрт үзлэг хийж, энэ чиглэлээр зөвлөгөө өгч байна. Бусад өдөр нь арьсны нарийн мэргэжлийн эмч нар ээлжлэн үзлэг хийдэг юм. Үсний асуудлаар хандаж, оношлогоо хийлгэе гэвэл мягмар, баасан гарагт хандах боломжтой.
-Үсийг юу хамгийн ихээр гэмтээдэг вэ. Сэнс, үсний хайчийг тогтмол хэрэглэх нь үсэнд халтай юу?
-Үсний нүдэнд харагдах хэсэг үндсэн гурван давхаргатай байдаг. Хамгийн гаднах давхарга нь кератин давхарга, түүний дотор холтослог, хамгийн голынх нь тархилаг давхарга. Бид гаднаас нь тэжээлийн тос түрхээд байдаг. Гэтэл хуйханд үсний булцуу гэж үндсэн суурь нь байдаг. Тэр нь цусан хангамж, шим тэжээл авч, бодисын солилцоонд орвол үсний ургалтад сайнаар нөлөөлнө.
Үсний хайч, халуун сэнс хэрэглэхэд үсний гаднах давхаргуудад нөлөөлнө. Тэгэхээр үсний ширхэг илүү нарийсаж, хатуурч, салаалдаг. Сэнс, хайч хэрэглэсээр байгаад үс унадаг боллоо гэж дүгнэх нь харьцангуй ойлголт юм. Сэнс, хайч зэргийг хэрэглэхийн өмнө үсний эссензи түрхэж, эсвэл шүршиж байвал сайн хамгаалалт болно. Эссензи нь үсний гаднах кератин давхаргыг хамгаална. Тэгснээр гаднын хэт ягаан туяа, хортой бодист гэмтэх байдлыг багасгана.
-Та энэ чиглэлээр хаана суралцсан бэ?
-Би арьсны харшлын эмчилгээний сэдвээр БНСУ-д докторын зэрэг хамгаалсан. Үсний чиглэлээр БНСУ-д суралцаж байх үедээ гүнзгийрүүлэн судалж, Йонсей их сургуулийн Арьс судлалын тэнхимд дагалдан эмч хийж байхдаа үсний мэргэжлийн эмчийг дагнан суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Хөгжил явагдахын хэрээр нийгэмд стресс үүсэж байдаг. Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад эрт үеийн үс уналт ихсэж байна. Үүнтэй холбоотой эмчилгээ, оношлогоо ч өндөр түвшинд хүрсэн. Манай улсад ч олон улсын стандартын эмчилгээг хийж байна.