ХОХИРОГЧ, ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГТ БАЙГАА ХОЁР ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХГҮЙ БАЙНА
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа бөгөөд хэд хэдэн гэрчүүдээс мэдүүлэг аваад байгаа юм байна. Гэрчээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг байлцуулаагүй гэдгийг өмгөөлөгч О.Чулуунцэцэг хэллээ.
Гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдээллээр хоёр этгээд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн хоёр хүн Монголд байхгүй байгаа аж. Гэвч энэ хоёр хүнд одоог хүртэл хэрэг үүсгээгүй байгаад өмгөөлөгч нар гайхаж байна гэв. Хохирогч, гэрч мэдүүлэг өгсөн байгаа учраас хэрэг үүсгэх бүрэн боломж бүрдсэн байв. Тухайн хүмүүс нь би хэрэг хийгээгүй гэж нийгмийн сүлжээнд бичсэнээр гэмгүй болдоггүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлж байна. Мөн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Г.И-ийг хүчирхийлсэн талаараа бусдад бахархан ярьж, нэр хүндийг нь гутаан доромжилж байсан гэнэ.
Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Г.И-ийг хүчирхийлсэн талаараа бусдад бахархан ярьж, нэр хүндийг нь гутаан доромжилж байсан
Охиныг сэтгэцийн хувьд эрүүл бус гэх мэдээллийг зарим хүмүүс гаргасан бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авч, хоёр ч сургуульд тэнцсэн гэдгийг О.Чулуунцэцэг хэллээ. Мөн тухайн хэрэгтэй холбоотойгоор Г.И-ээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шинжилгээ авч хар тамхи хэрэглэдэггүй гэдгийг нь тогтоосон байна.
Мөрдөн байцаах ажиллагааг оновчтой шуурхай хийхээс түрүүлэн мэдээлэл хийж, прокурорын байгууллага үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэв.
Иргэн Г.И өөрийн хийсэн мэдээлэл болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрөө мэдээлэл хийх юм байна. Мэдээллийн үеэр түүний өмгөөлөгч О.Чулуунцэцэг шүүхийн шинжилгээгээр охиныг хүчиндүүлсэн эсэх талаар дүгнэлт гарсан уу гэсэн асуултад "Хоёр жилийн өмнө хоёр хүнд хүчиндүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлт гарах боломжгүй" гэсэн хариултыг өглөө.