НӨАТ-ын сугалааны урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, гурван орон таарвал 20 мянга биш 50 мянган төгрөг хождог боллоо. Энэхүү урамшууллыг 2018 оны хоёрдугаар сарын 18-ны тохирлоос эхэлж олгох юм байна.
Тодруулбал, тохирлын үед таны худалдан авалтын үр дүнд авсан баримтын сугалааны кодын сүүлийн
- 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг байснаас 50 мянган төгрөг
- 4 орон таарсан бол 100 мянган төгрөг байснаас 200 мянган төгрөг,
- 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг байснаас 1 сая төгрөг,
- 6 орон тохирсон бол 4 сая төгрөг байснаас 5 сая төгрөг болж нэмэгдэж
- 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг байснаас 10 сая төгрөг
- 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг байснаас 50 сая төгрөг болж буурчээ.
Ингэснээр жилийн сугалааны урамшуулалд өмнө нь 5-6 орчим тэрбум төгрөг олгодог байсан бол одоо 22 тэрбум төгрөг болж өсчээ.
Мөн сугалааны супер шагналтан өмнөх сард тодроогүй бол 50 сая төгрөгөөр нэмэгддэг байсныг 25 сая төгрөг болгож бууруулсан байна.
Ингэснээр жилийн сугалааны урамшуулалд өмнө нь 5-6 орчим тэрбум төгрөг олгодог байсан бол одоо 22 тэрбум төгрөг болж өсчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр урамшууллын төсөв буурсан гэж байгаа нь ташаа мэдээлэл аж. Учир нь гурван орон таарч 20 мянган төгрөг олгодог байсан нь 50 мянган төгрөг болж өссөн бөгөөд энэ нь нийт сугалааны хонжворын 80 гаруй хувийг эзэлдэг байна. Харин үндсэн тохирлын 20 сая, 100 сая төгрөг нь нийт хонжворын сангийн 1-2 хувийг эзэлдэг байна.
Дашрамд дурдахад, 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтыг хамруулах сугалааны тохирол 2018 оны нэгдүгээр сарын 21-ний ням гарагт явагдана.