Автомашины улсын дугаарыг солих талаар Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.
-Хэзээнээс Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солих вэ?
-Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчлэн сольж эхэлнэ. Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна.
-Улсын дугаарыг солих нь ямар үр дүнтэй вэ?
-Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу дөрвөн орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан. Энэ дагуу холбогдох журамд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байна. Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг.
Гэвч хил даваад явахаар зарим үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан Оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм. Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг дахин солихгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдахаар бол дугаартай нь өгнө гэсэн үг.
-Улсын дугаараа солиулахад нэмэлт төлбөр авах уу?
-Тээврийн хэрэгслийн дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас өөр нэмэлт төлбөр авахгүй.
М.Баасандэлгэр